Хойд Солонгос улсаас өнөөдөр /2023.7.11/ тив алгасах баллистик пуужин харвасныг хөршүүд нь мэдээллээ. Сөүлийн цэргийнхний мэдээллээр, Хойд Солонгосын нийслэл Пёньяны хотын захаас өнөө өглөө 10:00 цагийн орчимд зүүн зүгт чиглүүлэн холын зайн тусгалын пуужин харвасан гэв. АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалт хийж буй Өмнөд Солонгос нь Пёньяны үйл ажиллагааг хянаж, өндөржүүлсэн бэлэн байдлаа хадгалсан гэж мэдээлэв.
Харин Японы засгийн газрын төлөөлөгч Хироказү Мацүногийн мэдээлснээр пуужин 74 минут орчим ниссэний эцэст Хоккайдогийн Окүшири арлаас баруун зүгт 155 миллийн зайд Японы тэнгис унажээ. Тус пуужин нь 620 милл орчим замыг туулан 3725 орчим метрийн өндөр хөөрсөн байна.
Цөмийн зэвсэгтэй Хойд Солонгос нь анх 2017 онд тив алгасах пуужин харвасан. Тив алгасах баллистик пуужин нь АНУ-ын эрэг хүрэх хүчин чадалтай гэж тооцогддог. Сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард тив алгасах пуужин харвасан бол зургадугаар сарын 15-нд анхны хиймэл дагуулын пуужинг хөөргөсөн нь амжилтгүй болсон.
Пёньян нь хоёр хоногийн өмнө агаарын орон зайд нь дахин нэвтэрвэл АНУ-ын байлдааны онгоцыг буудаж сөнөөхөө анхааруулсан юм.
ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS
Холбоотой мэдээ