Дүүгүүр хээр морины асуудлаар хурдан морины салбар холбооноос өнөөдөр /2023.07.12/ мэдээлэл хийлээ.
-Тухайн морины эзний гомдлоор морины комисоос холбогдож дахин хэмжилт хийхээр болсон ч морины эзэн нь ирээгүй тул тухайн үеийн хэмжээсээр явж байгаа. Мөн өнгөрсөн жилийн хэмжилт, энэ жил хэмжилт хоёр маш их ялгаатай гэдгийг уяачдад анхаарууллаа.
Бороотой, шавартай үед морины туурай шавартай орж ирснээс үүдэн хэдэн миллметр зөрөх гэх мэт асуудал гардаг. Ноднин тэнцсэн болохоор энэ жил заавал тэнцэнэ гэсэн үг биш. Бидний хувьд стандартаа барьж ажиллаж байгаа.
1 миллметр, 10 миллметрийг ч ялгалгүй хасч байгаа. Энэхүү хасалтыг бүх хүний нүдэн дээр мэргэжлийн хүмүүс хэмждэг. Хяналтын камертайгаа хамт явж байгаа” гэв.
Мөн монгол уламжлалаараа Азарга , Их насыг шүдэлдэггүй. Гэвч Хязаалан насны адуу азарганд орж ирэх үе их байдаг. Өнгөрсөн жил гэхэд л соёолонгийн уралдаанд шүдлэн настай морь орж ирээд түрүүлсэн. Энэ нь шүдний комисоор батлагдсан.
Тийм учраас бид нэг нэгэнгүй шалгаж байгаа. Соёолонгоос сэрвээнийх нь өндөр тэнцэхгүй байхад Их насны моринд орж ирж байна. Иймд морьдыг насыг насаар нь уралдуулах тал дээр анхаарч ажиллаж байна.
Л.ЭНХТУУЛ