Монголын байт харваачид ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

Монголын байт харваачид ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо

Монголын байт харваачид ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо

ОХУ-ын байт харвааны аварга шалгаруулах тэмцээн 2023 оны долдугаар сарын 4-9-ний өдрүүдэд Забайкальскад болж, 300 мэргэн харваач оролцсоны дотор, олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд байлаа.

Тэмцээнийг зохион байгуулагчид энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зөвхөн спортын тэмцээн биш чамгүй өндөр шагналын сан бүхий урлаг соёлын баялаг хөтөлбөртэй фестиваль байхаар зохион байгууллаа. Тэмцээнд гадаадын харваачид оролцсоны дотор Монголын харваачид байлаа.

Спортыг соёл, урлагтай хослуулсан нь тэмцээнд оролцсон Монголын харваачдад таалагдсан байна. Тэмцээний үеэр 500 гаруй жүжигчид оролцсон “Песнь звенящей стрелы” (“Исгэрэх сумны дуу”) нэртэй театрчилсан тоглолтыг үзүүлсэн юм.

“Спорт бол улс төрөөс ангид байж, улс орнуудыг нэгтгэн, орон орны тамирчдад хоорондоо харилцах, бусад улсын соёлтой танилцах, өрсөлдөнгөө хөгжих боломжийг олгосноороо спортын мөн чанарыг илүү баяжуулдаг” хэмээн Монголын харваачид сэтгэгдлээ хуваалцлаа.

Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотын Мөсөн өргөөд Оросын шилдэг уран гулгагчдын оролцсон шоу зохиогдсон бөгөөд энэ шоуны дараа Монголын Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга Н.Оюунбат мөн ийм сэтгэгдлийг хэлж байсан юм. “Спорт бол улс төрөөс ангид зүйл гэж бодож байна. Оросын шилдэг тамирчдыг хүлээн авч байгаа орны хувьд найрсаг байж, Оросын тамирчдад зөвхөн сайн сайхныг хүсч байна. Тэмцээнд тамирчдыг оролцуулах, эс оролцуулах яриа ямар ч шатанд гарсан бай хамаагүй, спорт бол улс төрөөс хөндий байх учиртай” хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцаж байсан билээ.

Сунжирсан яриа хэлцлийн эцэст энэ долдугаар сарын сүүлээр Германд зохиогдох байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын шигшээ багийн тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

Энэ оны есдүгээр сард Монгол Улс морин дээрээс байт харвалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулах гэж байна. Олон улсын морин дээрээс байр харвалтын альянсын (International Horseback Archery Alliance- IHAA) удирдлагуудад энэ тэмцээнд Оросын тамирчдыг оролцуулахгүй шийдвэр гаргах дарамт ирсэн. Гэсэн ч альянсын зүгээс дарамтад өртөлгүй ОХУ-ын тамирчдыг Монголд болох тэмцээнд оролцуулах шийдвэрийг гаргалаа.

ОХУ-ын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Владимир Ешеев өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол, Оросын хувьд байр харваа нь үндэсний уламжлат спортын төрлийн нэг төдийгүй түүхийн гүн холбоотой хэмээсэн. Оросын Байт харвааны холбооны тэмцээний хуваарьт Монголын тамирчидтай хамтарсан тэмцээн хийх төлөвлөгөө багтаад байна.

“Спортын өндөр амжилт үзүүлэхэд улс төр хутгалдах ёсгүй. Оросын тамирчдыг олимп болон дэлхийн чанартай тэмцээнд оролцуулахгүй байх нь дэлхий нийтийн спортын хөгжилд сөргөөр нөлөөлнө. Зөвхөн спортоор нэгдэн амьдрах учиртай спортын нэгэн гэр бүлд ийм хориг нь эв нэгдлийг үймүүлэх зорилготой юм” хэмээн Владимир Ешеев хэллээ.

С.ПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж