Сурвалжлага: Төрт ёсны гурван хувцсаа иж бүрнээр нь өмсөхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Төрт ёсны гурван хувцсаа иж бүрнээр нь өмсөхийг уриаллаа

Сурвалжлага: Төрт ёсны гурван хувцсаа иж бүрнээр нь өмсөхийг уриаллаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын мэндийг тохиолдуулан Хүй долоон худагт наадаж байгаа наадамчдын сэтгэгдлийг хүргэж байна.


Баянхонгор аймгийн Эрдэнэ Цогт сумын харьяат  Энхболдтой бид наадмын сэтгэгдэл болон өмссөн дээл хувцасных нь талаар цөөн хором ярилцсан юм.

-Эрхэм хүндэт монголчууддаа энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол оронд маань нар хур тэгширсэн, дэнж хотойсон сайхан наадам болж байна. Энэ жилийн наадам миний хувьд хүсэн хүлээсэн болоод ч тэр үү маш сайхан  болж байна. Яагаад гэвэл би хоёр жил Солонгос улсад ажиллаж  амьдраад энэ жилийн наадам үзэхээр зорьж ирсэн байна.  Миний хувьд төв Халхын  дээл хувцсаа иж бүрнээр нь өмсөөд  ёс төртэйгөөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа харчхаад шууд хүй долоо худагт дээрээ ирээд байж байна.

Монголчууд маань амарч зугаалж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болсон байна. Мөн монгол дээл хувцсаа бүгд сайхан өмсдөг болж байх шиг байна. Харин Залуучууддаа уриалахад үндэсний дээл хувцсаа өмсөхдөө ёс горимоор нь загварчилж, шинэчилж  өмсөж байгаа харагдаж байна.

Дээлнийхээ доор пүүз кэт өмсөх, хүүдийтэй цамц өмсөх гэх мэт. Ер нь дээлээ иж бүрдлээр нь ёс горимоор нь өмсөх шиг сайхан зүйл байхгүй. Энэ бол бидний ондоошил үндэсний өв уламжлалаа авч үлдэх, хадгалах нэг хэлбэр юм шүү.

Төрт ёсны гурван хувцас гэдэг маань өөрөө дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс гээд гурван хувцсаа түших төрийн гуталтайгаа ийнхүү бүрэн гүйцэт өмсөж байгаарай гэж хэлмээр байна.

Иргэн Б.Эрдэнэ-Жаргал:

-Жил бүрийн наадмаар хөдөө наадахыг зорьдог. Харин энэ  жилийн наадмаар зав зай муутайгаасаа болоод хотод наадаr байна. Манай гэр бүл Зүүн хязгаар болох хойд аймгуудаар нутаглах Буриад үндэстний дээл хувцсаар гоёсон байгаа.

Миний хувьд Энгийн дээл гэхээсээ илүүтэйгээр үндэстэн ястныхаа онцлогийг шингээсэн  дээлээр гоёхыг илүүд үздэг.

Эцэг өвгөдөөс маань өвлөгдөөд ирсэн өв уламжлалаа би үр хүүхдүүддээ таниулаад явах хэрэгтэй байхаа гэж боддог.

МОРЬ ОРЖ ИРЭХ ТОРГОН АГШИНГ ХАРААД МАШ ИХ ОМОГШИЖ ДОГДОЛЛОО

Иргэн Л. Адилмаа, Л.Золбаяр:

-Дэлгэр сайхан дэнж хотойсон сайхан наадам болж байна.Морьд бариандаа орж ирлээ.

Морь орж ирэх торгон агшинг хараад маш их омогшиж догдоллоо.

Залуучууддаа хандаж хэлэхэд Монгол үндэсний баяр наадмаараа монгол дээл хувцааа өмсөөд,  сайхан хурдан хүлэгээрээ гоёх нь зүйтэй байх аа. Наадамчин олондаа болон монголынхоо бүх ард түмэндээ  сайхан наадаарай гэж хэлье.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж