Бага насны хүүхдэд зориулсан унадаг дугуй

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхдэд зориулсан унадаг дугуй

Huffy корпорацци Huffy Hi-Low нэртэй гурван дугуйтай, хүүхдэд зориулсан дугуйгаа худалдаанд гаргалаа. Энэхүү дугуй нь бага насны хүүхдүүдэд зориулагдсан ба хүүхэд том болох тусам унах байрлалаа өөрчлөн хэрэглэх боломжтой аж. Дугуйг урд дугуйнд суурилагдсан хоёр дөрөөг ашиглан явуулах боломжтой ба мөн хөлөөрөө газар тулж явуулж болохоор хийгдсэн нь хүүхдийн хөдөлгөөнд ач тустай болсон хэмээн үйлдвэрлэгчдийн зүгээс онцолж байна. Мөн анх дугуй унаж сурч байгаа хүүхдүүдэд хэрэглэхэд тун амар, аюулгүй байдал талаасаа найдвартай бүтээгдэхүүн болсон хэмээн дурьджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж