"Барууныхан Оросыг ялах гэхээ болихоос нааш дайн зогсохгүй"

"Барууныхан Оросыг ялах гэхээ болихоос нааш дайн зогсохгүй"

"Барууныхан Оросыг ялах гэхээ болихоос нааш дайн зогсохгүй"

"Барууныхан Москваг ялж, давамгайлах гэсэн төлөвлөгөөгөө орхихоос нааш Украин дахь зэвсэгт мөргөлдөөн зогсохгүй" гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Тэрбээр Индонезийн сонинд өгсөн ярилцлагадаа, АНУ-ын тэргүүлсэн барууны холбоотнуудын зорилгыг дэлхийн ноёрхлоо бэхжүүлэх явдал гэж тодорхойлжээ. Лавров энэ долоо хоногт Жакарта хотод болох Зүүн Өмнөд Азийн холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Индонезид ирсэн аж. 

"Украин дахь зэвсэгт мөргөлдөөн яагаад дуусахгүй байна? Хариулт нь маш энгийн. Барууныхан ноёрхлоо хадгалах төлөвлөгөөнөөсөө татгалзаж, Киевийн утсан хүүхэлдэйгээр дамжуулан Оросыг стратегийн ялагдалд оруулах гэсэн улайрсан хүслээ орхих хүртэл үргэлжилнэ. Одоохондоо энэ байр суурь өөрчлөгдөх шинжгүй байна" гэж Лавров ярьжээ. 

ОХУ нь өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор хөрш Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн. Дайн 17 дахь сардаа үргэлжилж, барууны холбоотнуудын тусламжтайгаар Украин нь сөрөг довтолгоо хийж байна. Украины ерөнхийлөгч Зеленскийг НАТО-гийн чуулганд оролцохоор Латви руу нисэхээс хэдхэн цагийн өмнө ОХУ-аас камиказе дроноор Киевт хоёр дахь өдрөө цохилт өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат-эрдэнэ 2023-07-12 122.201.23.84

Энэ лалров гадаад хэргийн сайд. украйныг ялах гэж улайрахаа болиосой.

Avatar

Нэргүй 2023-07-12 103.26.194.216

Орос улс дайны эхний өдөр л ялагдсан . Яагаад гэвэл Украйны ард түмэн тэдний хэлснээр оросуудыг цэцэг барьж угтаагүй , харин тэдний эсрэг бүгд нэгэн дуугаар тэмцэж боссон л Оросуудын хувьд аль уже ялагдал

Avatar

Нэргүй 2023-07-12 103.26.194.216

Ичмээр ч юмаа даа . Ах миний үгээр явсангүй гээд дүүгийндээ дайрч орж ирээд дахиад өөрийнх нь үгээр байхгүй шүү гээд байхаар нь хажуу айл болон дүүг нь өмөөрсөн хүмүүст бурууг тохож байгаатай агаар нэгэн бөлгөө

Avatar

Нэргүй 2023-07-12 192.82.82.142

ОХУ яг үнэндээ энэ дайнд ялсан шүү. Ам долларын барьцаанаас эх орноо бүрэн чөлөөлсөн. 1 грамм алт = 5000 рубль гээд үндсэн хуулиндаа оруулж өгсөн. Тэгээд л үндсэн зорлго нь биелсэн. Одоо ОХУ хэнд ч ямар ч өргүй. Бас бусад улсуудын өөдлөх уруудахад огт оролцдоггүй. Бусад улсуудтай эн тэнцүү харьцдаг. Монголчуудын хувьд гэхэд л төгрөг > ам доллар > алт > рубль гэсэн сүлжээгээр ченжүүдээр дамжуулж шатахуун авдаг учраас үнэтэй байдаг. Яагаад хөрш улстайгаа шууд рублээр нь худалдаа хийж болохгүй гэж?

Avatar

Нэргүй 2023-07-12 67.184.226.98

тусгай ажиллагаа нь турсагаа хуулуулах ажиллагаа болчихоод сандарцгааж байна доо, анхнаас нь л хүний нутгийг булаан эзэлхэд нь давраахгүй байх ёстой байж, 2008 онд гүрж, 2014 онл украйны крим гэх мэт.

Avatar

зочин 2023-07-12 150.129.141.254

Тэнэг, зэрлэг иванууд ялагдаж л таарна.

Avatar

Нэргүй 2023-07-12 213.87.160.223

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-12 66.181.160.27

Путин үхэнгүүт л маргааш нь дайн зогсноо .

Avatar

Нэргүй 2023-07-12 66.181.191.252

харь гаригууд туслаасай

Avatar

Нэргүй 2023-07-12 80.83.235.59

Дайнд хүүгээ алдаж үзээгүй ОРОС ээж гэж байхгүй. Орос эх орондоо хүүгээ өгдөг. Маш их эх оронч. Монгол ээж нар тайван цагт ч хүүгээ цэрэгт явуулахгүй гэдэг. Ялгаа нь ЭНЭ !!!!

Avatar

Onoch 2023-07-12 66.181.160.54

шал тэнэг ээжүүд бна.

Avatar

Зочин 2023-07-12 66.181.160.27

Цэрэг үхвэл Ээжүүд нь 7 сая рубль авдаг байхгүй юу… Ердөө л бизнес … Цэвэр бизнес… Ямар ч хорон санаа байхгүй, Ердөө л мөнгө….Хаа ха хааа …

Avatar

Нэргүй 2023-07-12 103.10.22.185

Ххэ гол ялгаа нь тухайн хүмүүсийн сэтгэлгээ болон нийгмийн нөхцөл байдал гээд янз бүрийн шалтгаан бий, орос ардчилсан мөртлөө хагас дарангуйлалын улс шүүдээ, тэгтэл манайд энх тайван цаг байхад цэрэг эрсүүд нь ангид шалтгаангүйгээр алуулаад байхад асуудал байхад

Avatar

Нэргүй 2023-07-12 66.181.186.233

НЭГ ОРОС ЗАЛУУ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ_ ЯАСАН БЭ ГЭХЭЭР НАЙЗУУДТАЙГАА УУЛЗААД БАЯР ТЭМДЭГЛЭЖДЭЭ. ТЭГЭЭД ТАС УНТАЖ БАЙТАЛ ӨГЛӨӨ НЬ ЦЭРГИЙН КОМИССООС ХҮН ИРЭЭД ТЭГЭЭД ЭНД ИРЧЛЭЭ , БИ ХҮН РҮҮ б** ШАГААЖ АМИЙГ НЬ ТАСАЛЖ ЧАДАХГҮЙЭЭ , МАНАЙ ЭЭЖ НАМАЙГ ЯВУУЛСАН ГЭЭД ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ

Avatar

З 2023-07-12 66.181.161.219

дайнд үрэгдсэн байлдагчийн ээжүүд булган шуба бэлгэнд аваад учиргүй их баярлаж буй бичлэг их цочирдуулсан.

Avatar

Нэргүй 2023-07-12 202.126.88.135

Оросжуулах бодлогоосоо салж, эзэлсэн газраа орхин гарснаар л украйны дайн зогсоно

Украйнчууд монгол биш шүү лавов гуай!!

Avatar

ОРОСУУД ДАЙНЫГ ХҮСЭЭ ГЭЖ ҮҮ ? 2023-07-12 107.127.42.41

ЕВРОПЫГ ГИТЛЕР ЭЗЛЭЭД АРИА ҮНДЭСТЭНЭЭС БУСДЫГ КОНЦЛАГЕРД ШАТААЖ БАЙХАД ОРОСЫН АРД ТҮМЭН Л ЧӨЛӨӨЛСӨН ! ҮНЭНИЙГ МАРТАА ГЭЖ ҮҮ ! ТЭДНИЙ ШАРХ ОДОО Ч ЭДГЭЭГҮЙ БАЙХАД ЭНЭ ДАЙН ЭХЭЛЖ ДЭЭ ! ТЭР 41 ОНЫГ АЧ ГУЧ НАР НЬ САНАЖ Л БАЙГАА ! ДЭЛХИЙН ДАЙНЫГ ҮЗЭЖ ТУУЛСАН АРД ТҮМЭН ОРОСУУД Л БАЙСАН !ӨӨР ЯМАР Ч УЛС ТИЙМ ГАШУУН ХУВЬ ТАВИЛАНГ ТУУЛААГҮЙ ДЭЭ ! БИД БОЛ ХУРУУГАА ШАЛБАЛЖ ҮЗЭЭГҮЙ УЛС ДАА ҮХЭЛ ХАГАЦАЛЫГ ОГТ МЭДЭХГҮЙ ОРОС ОРОНЫ НӨМӨР ДОР АМЬДАР Ч ИРСЭН ЭЭ БҮҮ МАРТ ! МАРТВАЛ МАРГААШ БАЙХГҮЙ БОЛНО

Avatar

Нэргүй 2023-07-12 202.9.40.118

Тэнэг минь Орос Монгол Америк Англи бүх дэлхий нийлж байж Гитлерийн Германыг ялсан юмаа хө. Өөрийн чинь тархи коммунист түүхэнд нилээд гүн хорджээ хө.

Avatar

Нэргүй 2023-07-12 202.126.88.135

Берлиныг эзэлэхэд 5 дивизийн 4 украйны дивиз бсан шүү

Оросууд ганцаараа ялаагүй
Путлер л түүхийг гуйвуулж бгаа

Avatar

zochin 2023-07-12 192.82.80.137

kkk,Delhiin II dainy ued Oros,Ukrain neg uls baiv- Zevlelt Holboot uls gedeg, zug chig bolon gazar zuil ontslogoos Ukrainy, Bellorusiin devis gej angilj baisan baidag, joohon ch gesen nom, tuuh unshaachee. Yu ch medehgui noilyn nogoon teg tegeed bs heruulch

Avatar

Зочин 2023-07-12 66.181.160.67

зайл зайл гөлөгнүүд… та нар Монголыг идэж барахгүй.

Avatar

Нэргүй 2023-07-12 202.55.188.84

тэнэг морин толгой лалров пиздец ты иди на хуй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж