Түрүү бөхийн тоонд явсан Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо

Түрүү бөхийн тоонд явсан Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо

Түрүү бөхийн тоонд явсан Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн үндэсний их баяр наадам тохиож байна. Хүчит бөхийн дөрвийн даваанд түрүү бөхийн тоонд багтаж явсан улсын харцага Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо. 


НУТГИЙН ОЙДОО БЭЛЭГ БАРИХ АРЫН ХАНГАЙН ХАРЦАГУУДАД БАГТАЖ БАЙВ 

Архангай аймгийн 100 жил өнөө жил тохиож буй. Энэ ч утгаараа бөхчүүд нь ногт ганзаглаж төв цэнгэлдэхэд ирсэн. Зөвхөн наадамд зориулж бэлтгэлээ хийдэг М.Бадарч гарьдыг эс тооцвол нутгийнхаа ойг түрүүгээр мялаах хоёр л хүчтэн бий. Тодруулбал, улсын харцага “Цахилгаан” Б.Зоригтбаатар, улсын начин “Өндөр” О.Мөнх-Эрдэнэ нар. Ээ дээ, цахилгаан Зоригоо нэг салхилвал арга мэхнийх нь учрыг олно гэдэг амаргүй. Өнгөрсөн заал танхимын барилдаануудад үзүүштэй ганган байв.

Гэвч өнөөдөр Улсын харцага Б.Зоригтбаатар нутгийн найз цэргийн арслан Л.Отгонбаатартай дөрвийн даваанд оноолт тааран барилдлаа. Энэ барилдаанд Л.Отгонбаатар давж начин цолны төлөө барилдахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-12 67.184.226.98

цахилгаан зоригоо бэртэл нь гүйцэт эдгээгүй байсан юм, тиймээс нутгийн анддаа даваа гүйцээлгэв.

Avatar

Нэргүй 2023-07-12 213.87.160.223

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

АРХАНГАЙ ЧУЛУУТ - НАЛАЙХ 2023-07-12 202.9.46.88

Нутгын бөхчүүд бие биенээ амалсан биш
Хэн ч түрүүлсэн яахав
Гэхдээ Зорирбаатарыг ЗААН болно гэж хүлээж блаа

Avatar

Нэргүй 2023-07-12 103.229.120.227

цэргийн арслан Л.Отгонбаатар начины төлөө замаа засуулсийм аа начны даваанд төрсөн эгчтэй суусан нэгэн эрхэм амлан авч Улсын начин гэх эрхэм цолонд төвөггүй л хүрлээ дээ…. гэхдээ Отгонбаатар сайн сайн барилдаан ч шүү . хувь ерөөл тавилан юм даа…сайхан наадаарай ………….харцага руу зүтгэнэ биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж