Түрүү бөхийн тоонд явсан Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

Түрүү бөхийн тоонд явсан Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо

Түрүү бөхийн тоонд явсан Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн үндэсний их баяр наадам тохиож байна. Хүчит бөхийн дөрвийн даваанд түрүү бөхийн тоонд багтаж явсан улсын харцага Б.Зоригтбаатар өвдөг шороодлоо. 


НУТГИЙН ОЙДОО БЭЛЭГ БАРИХ АРЫН ХАНГАЙН ХАРЦАГУУДАД БАГТАЖ БАЙВ 

Архангай аймгийн 100 жил өнөө жил тохиож буй. Энэ ч утгаараа бөхчүүд нь ногт ганзаглаж төв цэнгэлдэхэд ирсэн. Зөвхөн наадамд зориулж бэлтгэлээ хийдэг М.Бадарч гарьдыг эс тооцвол нутгийнхаа ойг түрүүгээр мялаах хоёр л хүчтэн бий. Тодруулбал, улсын харцага “Цахилгаан” Б.Зоригтбаатар, улсын начин “Өндөр” О.Мөнх-Эрдэнэ нар. Ээ дээ, цахилгаан Зоригоо нэг салхилвал арга мэхнийх нь учрыг олно гэдэг амаргүй. Өнгөрсөн заал танхимын барилдаануудад үзүүштэй ганган байв.

Гэвч өнөөдөр Улсын харцага Б.Зоригтбаатар нутгийн найз цэргийн арслан Л.Отгонбаатартай дөрвийн даваанд оноолт тааран барилдлаа. Энэ барилдаанд Л.Отгонбаатар давж начин цолны төлөө барилдахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж