ОБЕГ: Сэлэнгэ, Төв аймагт үерт өртөхөөс сэрэмжлүүлж байна

ОБЕГ: Сэлэнгэ, Төв аймагт үерт өртөхөөс сэрэмжлүүлж байна

ОБЕГ: Сэлэнгэ, Төв аймагт үерт өртөхөөс сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас зарим аймагт зам түр хаасан, зорчих хэсгийг ойрын хугацаанд хязгаарласан нөхцөл байдалтай байгаа. Мөн борооны улмаас Сэлэнгэ, Дархан, Төв аймагт зорчиход хүндрэлтэй болсон. Тиймээс үер усны аюулаас сэрэмжилж, болгоомжтой зорчихыг анхааруулж Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сүүлийн хоногуудад голын усанд осолдох, үерээс шалтгаалж шаварт суух, холын замд саатах зэрэг дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт их ирж байгаа аж.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн 264 дүгээр точик “Хараа” голын гүүр нурж гүүрэн дээгүүр зорчиж явсан автомашин унаж нэг хүн нас барсан харамсалтай осол гарсан.

Мөн үерт өртөж автомашин нь эвдэрсэн, шаварт суусан тохиолдол гарч байгаа бөгөөд бага насны хүүхдүүд нуур, голын усанд живж байгааг шуурхай аврах баг аварч ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

ЗОРЧИХ ЗАМАА САЙТАР НЯГТАЛНА УУ!

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг, аадар бороо орох учир үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Мөн холын замд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хөдөлгөөн хязгаарласан замуудаар зорчихоос татгалзахыг зөвлөлөө.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн нутгаар маргааш өдөртөө усархаг бороо, аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хоногтоо Хараа голын усны түвшин 19 см багассан, Шарын голын усны түвшин 5 см-ээр багссан ч үерийн аюултай түвшинд байна. Иймд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хүчтэй борооны Төв аймгийн Лүн суманд үер бууж, замын хөдөлгөөнд саад учруулсан. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Булган аймгийн Рашаант сумын хоорондох замд бага хэмжээний үер бууж, замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус урссан.

Үерийн ус урссан ч зам эвдэрсэн зүйлгүй учир хөдөлгөөн хязгаарлаагүй.

Одоо зорчих хэсэг дээр байгаа шавар болон бохирдсон зүйлийг цэвэрлүүлэх ажил явагдаж байна гэдгийг Төв аймгийн Лүн сумаас мэдээлсэн. Анхааруулахад, Лүн сумын орчимд буюу Лүн, Цээл сумын нутгаар өнөөдөр дахин усархаг бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюул, ослоос сэрэмжилж, орон нутгийн замд, аялалд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг сайтар үзэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-12 213.87.160.223

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж