Өвөрхангай аймгийн уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ

Өвөрхангай аймгийн уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ

Өвөрхангай аймгийн уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ

НЭМЭЛТ: 1.5.15 цаг:

Хурдан морины хамгийн бага нас болох дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага түрүүлж, наадамчин олноо баясгалаа.

Дааганы айргийн тав:

  • Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагварсүрэнгийн хул даага
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Болдын Гөлөгсайханы сартай хар даага
  • Сэлэнгэ аймгийн уяач Чойжамцын Чинбатын халтар даага
  • Увс аймгийн Өлгий сумын уяач Лхагвын Даваанямын хээр даага айрагдаж, наадамчин олноо баясгалаа.

ХҮЙ ДОЛОО: 217 ДААГА БҮРТГҮҮЛЖЭЭ

НЭМЭЛТ: 13.50 цаг:

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд оролцох морьд гарааны зурхай руу хөдөллөө.

Энэ жилийн дааганы уралдаанд 217 хурдан даага шандсаа сорихоор бүртгүүлжээ.


СОЁОЛОН: ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УЯАЧ Г.АРИУНБОЛДЫН ХЭЭР ҮРЭЭ ТҮРҮҮЛЛЭЭ

НЭМЭЛТ: 11.10 цаг

Үндэсний их баяр наадмын Соёолон морины уралдааны түрүү магнай барианд орлоо. Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүү магнайд уралдаж, наадамчин олноо баясгалаа. Соёолонгийн уралдаанд 205 үрээ бүртгүүлснээс 102 соёолон сэрвээний өндөр хэмжилт, шүдэлгээнд тэнцэж гарааны зурхайгаас эргэсэн.

Соёолонгийн айргийн тав:

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын Ганболдын Аринуболдын хязаалан бор үрээ түрүү магнай.
  • Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат уяач Ч.Батжаргалын зээрд,
  • Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар,
  • Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн зээрд,
  • Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач О.Болдсүхийн хонгор үрээ тус тус хурдаллаа.

 


ХҮЙ ДОЛОО: 205 СОЁОЛОН БҮРТГҮҮЛЖЭЭ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдөр /2023.07.12/-ийн Соёолон морины уралдаан болох бөгөөд 205 соёолон бүртгүүлжээ. Соёолонгууд 22 километрийн зайд уралдах юм.

Монголчууд соёолонгийн тоосонд орж, бүтэн жилийн хийморь сэргэдэг хэмээн бэлэгшээдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-12 213.87.160.223

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж