Медведев: НАТО дэлхийн III дайныг улам ойртуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

Медведев: НАТО дэлхийн III дайныг улам ойртуулж байна

Медведев: НАТО дэлхийн III дайныг улам ойртуулж байна

ОХУ-ын Аюулгүйн байдлын зөвлөлийн нарийн бичгийн орлогч дарга Дмитрий Медведев өчигдөр мэдэгдэл хийж, "Украинд үзүүлж буй цэргийн тусламжаа нэмэгдүүлснээрээ НАТО дэлхийн III дайныг улам ойртуулж байна" гэв.

Литвад эхэлсэн НАТО-гийн удирдагчдын чуулга уулзалтаар хэд хэдэн орон Украинд цэргийн зэвсгийн болон санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Медведев үүнийг ОХУ-ын Украин дахь зорилгодоо хүрэхэд нь саад болно гэж үзэж байна.

ОХУ нь Украин дахь түрэмгийллээ "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэж байсан бол Киев болон барууны холбоотнууд нь Москваг хөршдөө давуу байдлаа харуулж, газар нутгийг нь булаан авахын тулд өдөөн хатгаагүй дайныг өдүүлсэн гэж буруутгасан. Дайн эхэлснээс хойш барууныхан Украиныг дайнд ялуулахын тулд  дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хэдийнэ их хэмжээний сум, орчин үеийн зэвсэглэлээр туслаад байна.

2008-2012 оны хооронд ерөнхийлөгч байхдаа өөрийгөө либерал модернизатор гэж тодорхойлсон Медведев өдгөө барууныхны эсрэг Кремлийн дайчин шонхор гэж харуулж байна. Түүний хэлсэн үг нь Кремлийн элитүүдийн байр суурийг тодорхойлно гэж ажиглагчид мэдэгджээ. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж