Та хэрвээ ургамал тарьдаг бол танд хэрэгтэй
нэгэн төхөөрөмжийг Black & Decker компани зохион бүтээжээ. PlantSmart нэртэй энэхүү төхөөрөмж нь таны тарьсан ургамалд юу дутагдаж байгааг
тодорхойлоод зогсохгүй шинээр ургамал тарих гэж буй хөрсийг тодорхойлох
чадвартай аж.
Төхөөрөмжийг хөрсөнд суулгаж, хөрснөөс сорьц
авах ба тус хөрсөнд ямар ургамал тариалахад тохиромжтой талаар дэлгэрэнгүй
мэдээллийг танд гаргаж өгнө. Уг төхөөрөмжийн гаргасан хүрээлэн буй орчны нарны
гэрэл, температур, чийгшил, хөрсний бүтэц зэргийн талаарх мэдээлэл дээр
үндэслэн тарих ургамлаа сонгох болон тарьсан байгаа ургамалд нэмэлт юу хийх
шаардлагатайг гаргах боломжтой аж.
Энэхүү төхөөрөмжийг ирэх есдүгээр сараас
худалдаанд гаргахаар төлөвлөөд байна.
Н.Наран