Төрийн соёрхолт "Хурд"-тай үдэш талбай дүүрэв

Төрийн соёрхолт "Хурд"-тай үдэш талбай дүүрэв

Төрийн соёрхолт "Хурд"-тай үдэш талбай дүүрэв
"Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолт өчигдөр /2023.07.11/ Д.Сүхбаатарын талбай дүүрэн үзэгчид, наадамчидтайгаар болов. Монголын рок попын ертөнцийн хамгийн өнөр өтгөн гэр бүл гэдгээ "Хурд" энэ жил 30 жилийн ойн хүрээндээ баталж буй. Тиймдээ ч өчигдөр орой тус хамтлагийн нэг цагийн тоглолтыг үзэж, сонирхох иргэд талбай дүүргэсэн юм.

Монголын рок поп урлагийн амьд домог болсон  “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойгоороо хэдхэн хоногийн өмнө “Төрийн Соёрхолт” хамтлаг болсон.

Тодруулбал, долдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Хурд” хамтлагийн “Эх орон”, “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай” бүтээлүүдэд “Төрийн Соёрхол” хүртээсэн юм.

Тэд төв талбайд хийсэн тоглолтынхоо үеэр эх орон, ард иргэддээ хайртайгаас гадна байгалийн гамшиг, үер усны эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж байгаа бүх алба хаагчдад талархал илэрхийлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн.

Мөн 30 жилийн ойн бэлгүүд нь дуусаагүй үргэлжлэхийг онцолсон юм.

Түүнчлэн тус тоглолтод Чоно хамтлаг болон дуучин Б.Агиймаа, И.Мишээл зэрэг уран бүтээлчид зорин ирсэн үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаав.

Энэхүү шоуны үеэр аюулгүй байдлын хамгаалалтад цагдаагийн 130 орчим алба хаагч ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-12 192.82.85.143

Рок мок гэж ярьчихаа больчихвол сайн л байна

Avatar

Нэргүй 2023-07-12 213.87.160.223

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-07-12 103.212.119.134

Очиж үзсээн: олигтой юм болоогүй ээ!Уухай ,сайн байцгаануу, гэж орилсон хэн ч үл мэдэх хамтлагууд ,хурд хамтлаг,гэж( аав ээж цэрэг,)гэсэн үгтэй амбасын үеийн хэдэн дуулсан,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж