Төрийн соёрхолт "Хурд"-тай үдэш талбай дүүрэв

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

Төрийн соёрхолт "Хурд"-тай үдэш талбай дүүрэв

Төрийн соёрхолт "Хурд"-тай үдэш талбай дүүрэв
"Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолт өчигдөр /2023.07.11/ Д.Сүхбаатарын талбай дүүрэн үзэгчид, наадамчидтайгаар болов. Монголын рок попын ертөнцийн хамгийн өнөр өтгөн гэр бүл гэдгээ "Хурд" энэ жил 30 жилийн ойн хүрээндээ баталж буй. Тиймдээ ч өчигдөр орой тус хамтлагийн нэг цагийн тоглолтыг үзэж, сонирхох иргэд талбай дүүргэсэн юм.

Монголын рок поп урлагийн амьд домог болсон  “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойгоороо хэдхэн хоногийн өмнө “Төрийн Соёрхолт” хамтлаг болсон.

Тодруулбал, долдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Хурд” хамтлагийн “Эх орон”, “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай” бүтээлүүдэд “Төрийн Соёрхол” хүртээсэн юм.

Тэд төв талбайд хийсэн тоглолтынхоо үеэр эх орон, ард иргэддээ хайртайгаас гадна байгалийн гамшиг, үер усны эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж байгаа бүх алба хаагчдад талархал илэрхийлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн.

Мөн 30 жилийн ойн бэлгүүд нь дуусаагүй үргэлжлэхийг онцолсон юм.

Түүнчлэн тус тоглолтод Чоно хамтлаг болон дуучин Б.Агиймаа, И.Мишээл зэрэг уран бүтээлчид зорин ирсэн үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаав.

Энэхүү шоуны үеэр аюулгүй байдлын хамгаалалтад цагдаагийн 130 орчим алба хаагч ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж