Жуулчидтай явсан пургон осолдож, хоёр хүн гэмтжээ

Жуулчидтай явсан пургон осолдож, хоёр хүн гэмтжээ

Жуулчидтай явсан пургон осолдож, хоёр хүн гэмтжээ

Дундговь аймгийн Хулд суманд Сингапур Улсаас жуулчилж явсан зургаан иргэнийг тээвэрлэж явсан иргэн Б-ийн жолоодож явсан пургон маркийн автомашин онхолдсон зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас хүний амь нас хохироогүй. Харин Сингапур Улсын хоёр иргэн гэмтсэн байна.

Ослыг Дундговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Өнгөрсөн сард мөн жуулчид тээвэрлэж явсан машины хоёр осол гарсан бөгөөд хоёр иргэний биеийн байдал эмчилгээтэй байгаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн замд өнгөрсөн зургадугаар сард /2023.06.19/ жуулчид тээвэрлэж явсан автобус осолдсон. Ослын талаарх дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвд ирсэн бөгөөд дөрвөн машинтай эмч ажилчид дуудлагын дагуу газар дээр нь очиж, биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүмүүсийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн билээ. Тодруулбал, Непал улсын 26 иргэнийг ГССҮТ-д яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эдгээрээс хоёр хүний биеийн байдал хүнд байсан учир хэвтэн эмчлүүлж байгаа.Тэдгээр жуулчдын биеийн байдал сайжирч байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-12 216.38.195.74

– Abaxyylchdag, baix;

Avatar

Нэргүй 2023-07-12 216.38.195.74

– 10$; ?

Avatar

Иргэн 2023-07-12 202.126.88.150

за ямар ч бсан, сингагаас ирэх жуулчид навс уналаа.

Avatar

зочин 2023-07-12 150.129.140.241

Жуулчид авч явах жолооядыг маш сайн шалгаж бэлтгэж байхгүй бол гадаадын жуулчдыг авч яваад аваарь гаргасан хэд хэдэн тохиолдол гарлаа.Үнэхээр харамсалтай байна..

Avatar

Нэргүй 2023-07-12 213.87.160.223

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-12 82.132.230.47

ОДОО НЭЭРЭЭ ФУРГОНОО БОЛИО . МОНГОЛЫГ МААНЬ ГУТААЖ ШИВШИГЛЭЖ ГҮЙЦЛЭЭ ТУУЛАХ ЧАДВАР ЭНЭ ТЭР ГЭЭД Л ЗӨНДӨӨ ХУДЛАА ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ СУУГААД ЯВАХАД СЭГСЧҮҮЛЭЭД ХАЛУУНД БӨГЧИМ ГЭЖ ТАМТАГГҮЙ ЗАМЫН ШОРОО ЗҮГЭЭР Л БУЖИГНААД ОРООД ИРНЭ. БЕНЗИН ҮНЭРТЭЭД БАЙН БАЙН ЯМАР НЭГ ЮМ НЬ ЭВДРЭЭД Л …. ЕР НЬ Л БҮТЭХГҮЙ ЮМ БИЛЭЭ

Avatar

Нэргүй 2023-07-12 192.82.83.94

Орос пургон гэж аймаар юмаар жуулчид тээвэрлэхийг хориглооч.

Avatar

Нэргүй 2023-07-12 202.126.88.135

Орос машинаа буцаагаад оросод нь өгвөл түрэмгийлэгчид баярлах бх даа

Avatar

z 2023-07-12 202.131.225.197

Arai umaa. Sanaa zovj uhmeer… Hariutslagatai baigaach ee

Avatar

Лавлаа 2023-07-12 64.119.26.156

Ийм байдалтайгаар жуулчид татна. Гэж байх уу Манайхны хариуцлагагүйгээс л үүдэлтэй

Avatar

Нэргүй 2023-07-12 66.181.160.42

Оросын хуучирсан фургоноор хүн тээвэрлэхийг хориглоочээ!!! Оросын фургон, УАЗ машинууд шинэ дээрээ ч эд анги, механизм нь доголдолтой, эвдэрхий байдаг, хамгийн найдваргүй машин шүү дээ!!! Фургоноор мод түлээ л зөөж болно!?

Avatar

Нэргүй 2023-07-12 66.181.161.54

хүн тээвэрлэж байж болгоомжтой явмаар юмаа. мөнгөнөөс өөр бодох юм алга. арай хэтэрч байна. жуулчдад үйлчлэх тээврийн хэрэгслийг шалгаж зөвшөөрөл өгдөг болмоор юмаа

Avatar

Нэргүй 2023-07-12 66.181.160.76

0p

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж