Сөүл НАТО-той 11 салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сөүл НАТО-той 11 салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сөүл НАТО-той 11 салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Өмнөд Солонгос улс нь НАТО-той дэлхийн аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж Мягмар гаригт Литвад болж буй НАТО-гийн жил тутмын уулзалтын үеэр мэдэгдэв.

Ерөнхийлөгч Юн Сук Ёл НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Даваа гаригт Вильнюс хотод хүрэлцэн ирсэн. Тэрбээр Хойд Солонгосоос ирж буй цөмийн аюул, Хятадаас үүдэлтэй хурцадмал байдалд аюулгүй байдлын харилцаагаа эрчимжүүлэх зорилготой байна.

Юн Сук Ёл хэлэхдээ, Атлантын болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал нь салшгүй холбоотой гэдгийг онцолжээ.

Тэрбээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзахдаа "Би тус тусад нь тохирсон түншлэлийн хөтөлбөрүүдийг бий болгох замаар хамтын ажиллагааны хүрээг институци болгох, цэргийн тагнуул, кибер салбар дахь хамтын ажиллагааг хэлэлцэхээр ирсэн" гэж хэлсэн байна.

Столтенберг хариуд нь Украины эсрэг Оросын түрэмгийллийг буруушааж байгаад Юн Сук Ёлд талархал илэрхийлээд, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийлэл нь НАТО болон бусад орнуудад нөлөөлж буй чухал асуудал юм гэжээ.

Өмнөд Солонгос болон НАТО хоёр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, кибер аюулгүй байдал зэрэг 11 салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцох гэнэ.

Юн Сук Ёл Япон, Австрали, Шинэ Зеландын удирдагчдын хамтаар НАТО-гийн уулзалтад оролцож байна. Столтенберг болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Өмнөд Солонгосыг цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалав.

ЭХ СУРВАЛЖ: AOL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-12 213.87.160.223

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-12 38.42.106.107

Шинэ цагийн боолчилол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж