Д.Сумъяабазар: Үерийн нөхцөл байдлыг тогтворжууллаа

Д.Сумъяабазар: Үерийн нөхцөл байдлыг тогтворжууллаа

Д.Сумъяабазар: Үерийн нөхцөл байдлыг тогтворжууллаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын МҮОНТ, Монгол HD,  PSN телевизэд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

-Та сайхан наадаж, сайхан зусаж байна уу. Наадмын нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ жил бороо хур элбэг зусаж байна. Монгол түмний их баяр наадмын нээлт ч хуртай эхэлж, уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дуу хуураар бялхсан сайхан боллоо. Улаанбаатар маань залуусын хот. Эх орны ирээдүйг бүтээх залуусын сонирхон сонсдог уран бүтээлч, дуучид ч оролцож байгаа нь сайхан санагдаж байна.

-Долоодугаар сарын эхээс бороо орж, нийслэлд ч хүндрэлтэй нөхцөл үүслээ. Энэ үеэр хэрхэн ажиллав?

-Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд үер уснаас үүдээд сорилт тулгарсан. Гэхдээ нийслэлчүүд нэгдэж, сэтгэл зүтгэл гарган ажиллаж, зорилго нэгтэйгээр энэ бүхнийг давсан. Бас цаашид юунд анхаарч, хэрхэн ажиллах талаар олон зүйлийг мэдрүүлсэн өдрүүд байв. Уур амьсгалын өөрчлөлт, үүнтэй холбоотойгоор тохиож буй байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн талаар Монголын эдийн засгийн чуулганы үеэр ч онцолж байна. Чуулганд оролцсон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд байгаль орчинд болон нийгэмд ээлтэй бизнесийг дэмжин санхүүжүүлснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж буй талаараа мөн хуваалцлаа.

Хот гэдэг хүмүүсийн нягтаршил суурьшил. Тэгэхээр ямар нэгэн онц үзэгдэл, гамшиг тохиолдвол бэлэн байдлыг хангаж ажиллах нь чухал. Энэ ч утгаараа үүссэн нөхцөл байдалд нийслэлийн төрийн захиргааны албан хаагчид, агентлагийн удирдлагууд, зэвсэгт хүчний анги нэгтгэл, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг олон хүн зохион байгуулалтад орж ажиллалаа. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн асуудал болохоор богино хугацаанд шийдвэр гаргаж, яаралтай арга хэмжээ авах ёстой болсон. Энэ хүрээнд үерийн даланг хүчитгэх, хүмүүсийг эрсдэлтэй газраас нүүлгэн шилжүүлэх, нөхцөл байдал хүндэрсэн байршлын лаг шаврыг цэвэрлэх, ариутгал хийх, цахилгааныг холбох гээд олон ажил хийлээ.

Нөхцөл байдлыг хэвийн байдалд оруулахаар давхардсан тоогоор 15 мянга орчим ажилтан, алба хаагч өдөр шөнөгүй ажилласан. Эдгээр ажилтан, алба хаагчид, түүнчлэн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тусалж дэмжсэн, чин сэтгэлийн хандив өгсөн, өгсөөр байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.

-Монгол Улсын аварга цолтой бөхийн хувьд наадмын өнгийг хэрхэн харж байна вэ?

-Монголчуудын хувьд эрийн гурван наадам, тэр дундаа бөхийн барилдаан бол тэсэн ядан хүлээдэг, таамаг ажиг тавьдаг, шимтэн үздэг спорт шүү дээ. Тэр утгаараа Төв цэнгэлдэх хүрээлэнд ирж, хүчит бөхчүүдийн барилдаан, сур, шагай харваагаа үзээд догдолж байна. Эрчүүд эр бяр, мэргэн цэцнээ болон морьдынхоо хурдыг шалгадаг, олон жил уламжлан тэмдэглэж ирсэн баяр. Энэ жилийн наадам түмнээ баясгасан, өнгөлөг сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

-Нийслэлийн Засаг даргын хувьд цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа онцлохгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэхэд  төвлөрч ажиллаж байна. Мэдээж, сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа. Гэхдээ шийдлийг нь олоод, зоригтой алхам хийж байж л энэ бүхний ард гарна. Тиймээс хотдоо тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нийгэм, эдийн засаг болон бусад салбарт тооцоолол, судалгаа хийж, шинжлэх ухаанд суурилсан, оновчтой, ухаалаг шийдвэр гаргахыг зорин ажиллаж байна. Энэ зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан. Цаашид энэ чиглэлд өндөр хөгжилтэй орнуудын бодлого, шийдлийг тодорхойлогч хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллахаар уулзалт хийлээ. Тухайлбал, БНСУ-ын Үндэсний ассамблейн дэргэдэх Хөгжлийн бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар болсон.

-Танд баярлалаа, сайхан наадаарай.

-Баярлалаа. Дэлхийд мөртэй, түүхэнд нэртэй Монгол эх орныхоо үүх түүх, өв соёл, үнэт зүйлийг эрхэмлэн сахиж, монгол наадмынхаа ёс төрийг дээдэлж сайхан наадахыг хүсье. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байх болтугай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-11 202.126.90.94

Энэ бид хоёр юу хийх вэ дээ. Онцгойнхон л сайн ажилласан даг

Avatar

Зочин 2023-07-11 59.153.114.76

Хууль бус газар олголт, газрын наймаа, намын санхүүжилт, авлига зэрэг төрд нүүрэлсэн хамаг бузайр булайгийн харгайгаар олон мянган айл өрх өөрсдийн өмч хөрөнгөөрөө хохирсон. Энэхүү хохиролд эрсдлийн буруу үнэлгээ, буруу шийдвэр ч сөргөөр нөлөөлсөн. Тиймээс төр өөрсдийын тарьсан балагаа нөхөх үүрэгтэй.

Avatar

Zochin 2023-07-11 192.82.89.140

Ажилд нь өндөр амжилт хүсье. Байгалийн гамшигийн эсрэг амжиилттай удирдан зохион байгуулж аюул гамшигаас хотоо хамгаалж байгаад баяр хүргэе.

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.89.79

Эргүү бөхөнцөр худлаа шааж бгаан

Avatar

Нэргүй 2023-07-11 141.156.129.149

Gutsoo muu erguu yavdag 00

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.67.46

Хөдөлмөр хийсэн хүнээс хөлс урсана
Шүүмжилсэн үхрээс шүлс үсрэнэ.

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-11 66.181.160.68

Давхар зам хийж болно. Энд бол шороон далан хийхгүй, тулгууруудаа л хийгээд авчихвал бусад нь зардал багатай байх юм Бас одоо байгаа гэрлэн дохиот уулзваруудаа цөөрүүлэх хэрэгтэй. За мөн олон давхар зогсоол хийх хэрэгтэй. Машин бол замд явахаасаа зогсоолд илүү их цагаар байдаг зүйл. Хүн зогсоолд машинаа тавиад сэтгэл зовохгүйгээр ажлаа хөөцөлдөх шаардлагатай байдаг. Бид бүх замын байгууллагуудаа энэ ажил руу оруулбал ганц хоёрхон жилийн дотор түгжрэл байхгүй болно Ганцхан өөдрөг сэтгэл л хэрэгт

Avatar

Зочин 2023-07-11 66.181.160.68

Манай нийслэлийн хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түгжрэл юунаас үүсч байна вэ гэвэл төв гол зам хоёрдугаар зэргийн замаа ялгаагүйгээс болж байнаа Гол замд ямар ч гэрлэн дохиот уулзваргүй байвал машинуудын нэвтрэх чадвар, хурд нэмэгдэх юм Ингэхээр бусад замууд дээрх ачаалал багасах учиртай. Хотод хэдэн машин байх нь хамаагүй ганцхан төв замд л машин саадгүй явах хэрэгтэй. Улаанбаатарт баруунаас зүүн, урдаас хойш ийм зам хийвэл түгжрэл буурна. Боломжгүй л гэх байх гэхдээ давхар зам хийж болн

Avatar

Е 2023-07-11 66.181.179.159

Хөөрхөн Сумьяабазар байна Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж