Сэрэмжлүүлэг: Дархан руу зорчих иргэдэд анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Дархан руу зорчих иргэдэд анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Дархан руу зорчих иргэдэд анхааруулж байна
Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг, аадар бороо орох учир үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Мөн холын замд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хөдөлгөөн хязгаарласан замуудаар зорчихоос татгалзахыг зөвлөлөө.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн нутгаар маргааш өдөртөө усархаг бороо, аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хоногтоо Хараа голын усны түвшин 19 см багассан, Шарын голын усны түвшин 5 см-ээр багссан ч үерийн аюултай түвшинд байна. Иймд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хүчтэй борооны Төв аймгийн Лүн суманд үер бууж, замын хөдөлгөөнд саад учруулсан. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Булган аймгийн Рашаант сумын хоорондох замд бага хэмжээний үер бууж, замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус урссан.

Үерийн ус урссан ч зам эвдэрсэн зүйлгүй учир хөдөлгөөн хязгаарлаагүй.

Одоо зорчих хэсэг дээр байгаа шавар болон бохирдсон зүйлийг цэвэрлүүлэх ажил явагдаж байна гэдгийг Төв аймгийн Лүн сумаас мэдээлсэн. Анхааруулахад, Лүн сумын орчимд буюу Лүн, Цээл сумын нутгаар ирэх Даваагаас Мягмар гаригт шилжих шөнө дахин усархаг бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюул, ослоос сэрэмжилж, орон нутгийн замд, аялалд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг сайтар үзэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.160.119

хэзэяавэнмй мэдээ вэ.

Avatar

Зочин 2023-07-11 202.5.206.196

Тэр Юмжээг бороогоо боль гэж хэлээ кк.

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

дарханы иргэн 2023-07-11 103.242.47.50

манай энд зүгээр л байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж