МҮБХ эрэмбийн маргаан гаргахгүйн тулд дахин тайлбар хийв

МҮБХ эрэмбийн маргаан гаргахгүйн тулд дахин тайлбар хийв

МҮБХ эрэмбийн маргаан гаргахгүйн тулд дахин тайлбар хийв

Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбийн асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос тайлбар гаргасан. Тус тайлбарт, МҮБХ нь УИХ-аас баталсан хууль, Засгийн Газрын тогтоолыг удирдлага болгон бөхчүүдийн эрэмбийг гаргасаар ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад дараах зохицуулалтууд байна.

“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15.1.1-т “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Засгийн газраас 2022 оны 257-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталжээ.

Уг дүрмийн 2-р зүйлийн 2.10-т “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ:

  • 10.2. нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр; гэж заасан байдаг
  • Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр “Дархан аварга” цол авсан тул дээрх дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм. Өмнөх цолны буюу “Даян аварга” цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа.

2011 оны Улсын баяр наадмын дараа нэг удаа 10 давж түрүүлсэн амжилтыг хоёр удаа 9 давсан амжилттай дүйцүүлснээр Улсын аварга Д.Сумъяабазар 1998, 1999, 2003, 2004 онуудад дөрвөн удаа найм даван үзүүлсэн амжилтаар Улсын аварга О.Балжиннямын (1989 онд найм даван нэг удаа үзүүрлэсэн) өмнө эрэмбэлэгджээ. Мөн даян аварга Г.Өсөхбаяр дөрвөн удаа ес давж түрүүлсэн болон 2001, 2006, 2010 онд гурван удаа найм, 1995, 1999, 2000, 2011 онуудад дөрвөн удаа 7 давсан. Харин даян аварга А.Сүхбат нь 1 удаа 10, хоёр удаа 9 даван түрүүлсэн бөгөөд 1997, 2002, 2003 онуудад 7 давсан амжилтыг гаргасан нь дээрх эрэмбийг гаргах үндэслэл болсон байна.

Эдгээр амжилтуудыг бөхчүүд 2014 оноос өмнө буюу “Дархан аварга” цол хүртэхээсээ өмнө үзүүлсэн байгаа юм. Энэхүү “Даян аварга” байх үеийн илүү амжилтаар эрэмбийг МҮБХ хуульд заасны дагуу тогтоожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны долдугаар сарын 07-ны өдөр Даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт олгосон Дархан аварга цолны үнэмлэхний дугаарлалт нь эрэмбэний маргаан гаргах бодит бус нөхцөлийг бий болгосон байна.

МҮБХ-ны тогтоосон эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоож зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах боломжгүй юм байна.

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаан зүүн талын тэргүүн магнайг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр баруун талын тэргүүн магнайг Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь нараар манлайлуулан эхэлсэн. Ингэснээр Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, О.Хангай нарын аварга цолтой зургаан бөх зодоглож байна.

Хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр явагдаж дуусна. Маргааш 09:00 цагаас хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 5.136.140.26

ТАВЫН ДАВАА

Н.Батсуурь (Даян.ав) – Б.Мөнх-Эрдэнэ (А.а)
П.Бүрэнтөгс (У.ав) – Л.Батзориг (У.н)
Г.Эрхэмбаяр (У.ав) – Э.Энх-Амгалан (А.з)
С.Мөнхбат (У.ав) – Д.Буянт (А.а)
Ц.Содномдорж (У.ар) – Н.Батзаяа (У.х)
Б.Гончигдамба (У.г) – М.Адъяахүү (А.а)
Н.Жаргалбаяр (У.з) – Э.Нямаа (А.а)
М.Өсөхбаяр (У.з) – Б.Түмэндэмбэрэл (А.а)
Д.Анар (У.з) – Н.Ганзориг (А.а)
Ц.Одбаяр (У.з) – Б.Мижидсүрэн (А.а)
А.Цацавшир (У.х) – О.Цэцэнцэнгэл (А.а)
Т.Баасанхүү (У.х) – Н.Хүрэлсүх (А.а)
Б.Бат-Өлзий (У.х) – Б.Ганхуяг (

Avatar

Нэргүй 2023-07-11 141.156.129.149

Usuhbayar serveenii unduruur hasagdchaagui yum uu?

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж