"СӨХ нь амарсан байруудад тог, усыг нь өгч чадахгүй байна"

"СӨХ нь амарсан байруудад тог, усыг нь өгч чадахгүй байна"

"СӨХ нь амарсан байруудад тог, усыг нь өгч чадахгүй байна"

Үер устай холбоотойгоор эрчим хүчээ таслуулаад байсан байруудыг өчигдрөөс буцаан холбожээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 32 байр ус, цахилгаангүй байсан бөгөөд өнөөдөр /2023.07.11/ Сүхбаатар дүүргийн 26 байрны цахилгаан, усыг нь холбожээ. Харин Баянзүрх дүүргийн хувьд 10 байр үлдсэн байсны гурвыг нь холбож, долоо үлдээд байгааг Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлэв.

Үлдсэн долоон байрны хувьд хувийн СӨХ-той, гэвч баяр наадмын амралт таарсан учир ажилчид нь амарсан болохоор тог, усыг нь холбуулахгүй гэх мэт асуудлыг үүсгэж байгаа талаар албаныхан мэдэгдэж байна.

Эдгээр цахилгаан холбогдоогүй байрны СӨХ-г хариуцан ажиллаж байгаа иргэний төлөөлөл хэлэхдээ "Цэвэрлэгээ хийх ажил хангалтгүй, хувийн компаниас үнэ асуутал их үнэтэй болохоор байна. Оршин суугчид нөхцөл байдлыг ойлгохгүй их хэцүү байна. Өглөө үүрээр, шөнө хүртэл залгаж байна. Гарсан хохирлыг хэрхэн үнэлж, барагдуулах вэ" гэдгийг тодруулж байна гэлээ.

Хотын дарга цахилгаан, усгүй байгаа айлуудын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг даалгаад иргэд мөн л шөнө, өдөргүй залгаж байгаа. Хэдийгээр аль аль талдаа асуудал их байгаа ч тог, усгүй байрны иргэд албаныхантай нэгдэж ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцолсон юм.

Албаныхан байруудыг цахилгаан, усанд холбохоос гадна лаг, шавар цэвэрлэх ажлыг давхар хийж байгаа юм байна. Үерт өртсөн айлуудын хувьд айлаар болон зочид буудалд байрлаж байгаа тул айлуудыг эргэн гэрт нь авчрахын тулд цахилгаан, усыг холбохоор шаргуу ажиллаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-11 192.82.81.167

тэр сөхүүд чинь бэлэн байдалд ажиллах ёстойшдээ оршин суугчдаас хичнээн их мөнгө хураадаг билээдээ бас л зохион байгуулалт муу ажилласан бна

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж