"Үржил селекцээс болов уу, маш их морь уралдаж чадахгүй хасагдаж байна"

"Үржил селекцээс болов уу, маш их морь уралдаж чадахгүй хасагдаж байна"

НЭМЭЛТ: 

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар их насанд айраг, түрүү хүртсэн морьдын талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Нэгд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн саарал сартай таван нүдэн хурдалж, торгон жолоо өргүүллээ.  Таван нүдэнг есөн настай Г.Хаш-Эрдэнэ унаж, түрүүлсэн байна.

Аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат уяач Д.Баттөгсийн ягаан халзан орлоо.  Есөн настай Р.Адъяанням унасан.

Гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Г.Баярцогтын золбоо хээр орлоо. Есөн настай Ү.Отгон-Эодэнэ унасан байна.  Дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, уяач Т.Мөнхбаярын хулгар хээр орлоо. Найман настай А.Хангал унаж, хурдлуулжээ.

Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзан морь хурдаллаа. Хул халзаныг 10 настай  Г.Мөнхзориг унасан байна.

-Энэ жилийн наадмаар маш олон морь хасагдаж байна. Их насанд хэчнээн морь бүртгүүлээд, хэд нь шаардлага ханган уралдав?

-Их насанд 227 морь бүртгүүлснээс 143 нь уралдааны замд гарсан. Сэрвээгээр 49, шүдээр таван морь, бусад шалтгаанаар таван морь хасагдсан. Зургаан хүүхэд мориноос унасан биеийн байдал сайн, эмчийн хяналтад байна.

-Ноднин төрийн их баяр наадамд түрүүлсэн морийг энэ жил оруулахгүй хассан гэдэг асуудал яригдаж байна?

-Тийм юм болсон. Баянхонгор аймгийн их насны хээр морь хасагдсан, мөн  уржнан жилийн түрүү, айргийн морьд хасагдсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэргэжлийн хүмүүс ирж хэмжээд, хэмжээд гаргасан морийг хурдан морины салбар комисс уралдааны замд гаргаж байгаа.

Хуулийн дагуу үүрэг хүлээсэн мэргэжлийн хүмүүс хурдан морьдыг хянаж байгаа. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Тагнуул, Авлигатай тэмцэх газрын хяналт, мөн манай салбар комисс хяналт тавьж, ажиллаж байна. Дөрвөн хүний хяналт байгаа. Шүдэн дээр дахиад дөрвөн хүн хянаж байна. Хяналтыг их тавьж байна. Үржил селекцээс ийм болсон уу,  харьцаа алдагдсан юм болов уу л гэж бодож байна. Асар их морь хасагдаж байна. 200 морь бүртгүүлэхэд 100 нь хасагдаж байна. Морин спорт уяачдын холбоо, төрийн бус байгууллагууд  санаа тавьж, учир шалтгааныг нь олж, төр засагтаа асуудал тавьж, шийдвэрлүүлэх цаг болжээ л гэж бодогдож байна.

-Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд их насанд 250 морь уралдаж байсан. Энэ жил 100 гаруй морь уралдлаа. Жилээс жилд уралдах морьдын тоо буураад байна уу даа?

-Жилээс жилд уралдах морьдын тоо багасч байгаа юм байхгүй. Адуу малын тарга тэвээрэг ямар байв гээд мал учраас цагийн байдлаас шалтгаалдаг. Энэ жил таван аймаг 100 жилтэй, бүсийн наадам, тэгш ойтой учраас морьд нэлээн тарж уралдав уу гэсэн дүгнэлттэй л байна.

Б.ОТГОНСЭЛЭНГИЙН СААРАЛ ТҮРҮҮЛЛЭЭ

Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 220 хурдан буян бүртгүүлснээс түрүү магнайд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат уяач Б.Отгонсэлэнгийн хурдан саарал ажнай орж ирж, торгон жолоо өргүүллээ.  Хурдан саарал нь өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд соёолон насанд мөн түрүүлж, улсын наадмын түрүү авч байжээ.

Аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат уяач н.Баттөгсийн хурдан загал орлоо. Гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Г.Баярцогтын хээр, дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Т.Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Их насны морьд 25 км зайд уралдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.160.6

gen tsusnii shinjlegeeg deer ni nemeechee malnuudaa naad komissoo chinvhleech nuguul huneer morio uyulj hunii huuhdiin nus nulimsaar toglogch hulgain munguur Hurd avch bayssan hulgaichuudiin l gar huluud baigaashdee

Avatar

Зочин 2023-07-11 202.126.90.107

удмын бичиг гаргадаг юм уу нэг юм бодсон дээр байхаа

Avatar

Нэргүй 2023-07-11 141.156.129.149

Ene erguu yamar azaar buhiin komisst baisangui ve!
Baisan bol undur geed Usuhbayar avargiig, tsever Mongol bish geed Serik zaaniig hasah yum baina.

Avatar

Нэргүй 2023-07-11 64.119.23.139

чи битгий тэнэгт өөртөөгөө адилхан гэж бодоо юу

Avatar

BAT 2023-07-11 192.82.78.228

Зөв шүү дээ. Араб адуу авчраад 2, 3 дагч эрлийзүүдийг нь уяаад сойгоод байгаа нь үнэн шүү дээ! Монгол адуу Монголоороо үлдэх ёстой.

Avatar

DAAG erl8zuu turuulsen etseg ni aingal gesen 2023-07-11 192.82.85.10

daag

Avatar

зочин 2023-07-11 103.140.10.208

Тулга тойрсон буюу зөвхөн монгол морь гэсэн " харалган үзлийг гааруулж, э****з морь буюу өндөр морь уралдуулахгүй гэдэг шийдвэрээ болиоч ээ. 21-р зуунд малыг ялгаварлаж, үүлдэр угсааг сайжруулах ажлыг унгаж болохгүй ээ. Мөн эрчимжсэн аж ахуй байгуулаад мах бэлдвэл зөвхөн Монгол малын мах иднэ гэх үү Нээлттэй Монгол орон арай ч дээ. Хурдан морь хэмжинэ гэж завхарсан ажил хийж, иргэдэд дарамт, цаг хүч үрсэн ажлаа зогсооно уу

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.160.42

Морины асуудлыг энэ тэнэгүүдийн мэдлээс авч, төр засаг (тэнэгүүдийг оролцуулахгүйгээр) дээрээс шийдээд явдаг болох хэрэгтэй!!!

Avatar

зочин 2023-07-11 139.5.216.223

э****з нь харваас илт бхйхад яах гэж бүртгүүлдгийн, э****з мориндоо л уралдххгүй юу

Avatar

зочин 2023-07-11 150.129.140.198

эрлийзүүдийг тусад нь уралдуулж байгаа!

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.81.17

Хөдөлмөрийн баатар мөнхбаяр гэдэг нь нөгөө хулгайч мөн үү.. мөн бол чи дархлагдчихсан хулгайч юм байна..

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-11 103.26.195.150

Арай арай.Хайран хүний хөдөлмөр . Энэ янзаараа сүүлдээ уралдах морьгүй болох нээ.Яагаад байдаг юм Нөгөө тэрэгний дугуйнаас өндөр гарсаныг яа гээд байдаг билээ . Одоо цаг өөр болж байна. Ийм хачин сэтгэлгээнээсээ санаа болоогүй юу .үхэр монголчуудаа.

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.160.42

Тэнэглэлийн туйл!! Монголчууд үнэхээр тэнэг улс гэдгээ л харуулж байгаа нэг жишээ нь энэ!! Цэвэр монгол (цус ойртсон маанаг) хүн гэж орилдог араншин нь хөтлөөд байгаа юм!

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.75.18

Үүлдэрлэг байдлааар ялгахаар бүүр энэнээс олон хасагддаг юмшүү ! 242 бүртгүүлээд 202 нь хасагдаад 40 нь л уралдсан тохиолдол ч бий ! Энэ жил 5 аймаг 100 жил тэй гээд морьд их тарж уралдаад, энд ердийнхөөс цөөн морьд мордож бнаа ! Өндрийг жаахан нэмэх хэрэгтэй, эсвэл ер ялгалгүй уралдах цаг болжээ !

Avatar

Нэргүй 2023-07-11 202.55.188.118

чи хуцаа

Avatar

зочин 2023-07-11 103.229.123.125

Монгол наадам чинь ер нь юу боловоо, морь, бөх нь бөөн булхай, харин сур нь ямар юм болдоо .

Avatar

Уншигч 2023-07-11 203.98.76.60

Өндрөөр нь хэмжээд Өсөхбаяр аваргыг барилдуулахгүй гэсэнтэй л агаар нэг санагдаад байдаг юм

Avatar

МАН- үнэн тэнэг 2023-07-11 103.242.47.50

Мулгуу маанаг луйварчин, хулгайч МАН- ыг сонгосондоо үнэхээр их харамсдаг

Avatar

Нэргүй 2023-07-11 202.179.26.171

Монгол цустай Адуу, э****з гадаад үүлдэр гэж 3 хувааж уралдуулья.
Харин цэвэр Монгол цустай адуу байна уу? Хаана байна?

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.160.49

Сэрвээ нь өндөр гэж морь хасдаг тэнэг асуудал!! Монгол адууны үүлдэр нь сайжирч, бие гоолоиг болоход юу нь муу байгаа юм бэ?? Хүнээр бол орчин үеийн өсгөлүүн бие бялдартай банди нарыг "Цэвэр монгол хүн пагдгар, давжаа, майга хөлтэй байх ёстой" гээд монгол хүн биш гэсэнтэй ялгаа юу байнаа??

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.89.107

балай б**в минь. монгол адууг битгий эрлийзжүүл монголоороо л уралд

Avatar

Нэргүй 2023-07-11 202.21.108.22

гаднаас э****з азрага авчирахгүй л байх ёстой юм биш үү ?

Avatar

Мэндээ. 2023-07-11 66.181.160.84

монгол наадамд зөвхөн монгол адуу л уралдана.

Avatar

Зочин 2023-07-11 66.181.161.53

монгол наадамд монгол морь л уралдана ш дээ. Эрлийзүүд нь тусдда наадмаа хийгээд Америк ч юмуу, Хятад наадам гээд нэрлэёихвэл болно ш дээ

Avatar

Зочин 2023-07-11 192.82.84.107

Наад морьд чинь бараг цөм эрлиййз болсон байна. Монгол адуу нэрээр намхан э****з адуу уралдуулаад байна. Өндөр эрлиийзиийг нь тусад нь уралдуулж байна. Одоо тал талаас нь сайн ярилцаад нэг талд нь шийдвэрлэх хэрэгтэй. Өөрснийгөө хуураад яахавдээ

Avatar

Зочин 2023-07-11 103.26.195.150

Энэ хэвээрээ байх юм УРАЛДАХ морь олдохгүй .Зүгээр холиод л уралдуул .Тэгж байгаад бүгд шинэ монгол адуу брлно маргаан багасана.Аливаа юм чинь хөгжиж дэвжинэ явдаг.Манай ингэж ярихаар монгол наадам гэж их ярих юм. Цэвэр зүснийх бол яав ч болохгүй.

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.89.2

ЗА ТГЭД ОЛОН ААВЫН ХҮҮХДЭЭС ХЭН НЬ ЧИГ ТҮРҮҮЛСЭН ЯАХАВДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж