Зөрчилтэй унаач хүүхдүүдийг уралдаанд оролцуулахгүй гэв

Зөрчилтэй унаач хүүхдүүдийг уралдаанд оролцуулахгүй гэв

Зөрчилтэй унаач хүүхдүүдийг уралдаанд оролцуулахгүй гэв
Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаан боллоо. Их насны морь унах хүүхдүүд бүртгэлээ хийлгэхэд унаач хүүхдүүдийн дунд зөрчил их гарч байгааг уралдааны комиссоос мэдээллээ. Тодруулбал, уралдаанч хүүхдийн зарим нь зориулалтын хувцас, хамгаалалтын малгайгүй байхаас гадна аюулгүй байдлыг бүрэн хангаагүй зөрчлүүд илэрч байгаа аж.
Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын газар болон хурдан морины уралдааны комиссоос аюулгүй байдлыг хангаагүй унаачдыг уралдаанд оролцуулахгүй бөгөөд, зориулалтын хувцас, тоноглолыг өмссөн тохиолдолд бүртгэнэ гэдгийн анхааруулж байна.

Уяач та хүүхдээр хурдан морь унуулахдаа дараах зүйлсийг дагаж, тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалаарай.

  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 8-аас дээш настай хүүхдээр хурдан морь унуулах,
  • Уяач өөрийн биеэр уралдаанч хүүхдийн хамт ирэх бөгөөд хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлийн бичгийг авч ирэх,
  • Уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх,
  • Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс MNS 6264:2018 стандартын дагуу тусгай зориулалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг өмсүүлж, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нүдний шил, юүдэн, бээлийг өмсүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 64.119.27.81

Унаач хүүхэд бус ХҮЛЭГЧ ХҮҮХЭД хэмээн нэрлэж заншия.

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ээж 2023-07-11 103.242.47.50

Хөөрхөн хөвгүүдэд таарсан малгай тун ховор юм уудаа. Үнэхээр өрөвдмөөр бараг бүгд нь гартаа барьж савчиж давхин ирж байлаа. Тэр хүнд юмыг бас өариад ариглана гэж хэцүү шүү дээДараа жил яг таарсан толгойн хэмээс сайтай сайн брнеэндийн малгай хэрэгтэй санандла. Нүүрснй хулгайгаа болилуулж морьтон хүүхдүүдээ Японоос авч ирэх хэрэгтэй

Avatar

б 2023-07-11 59.153.85.77

Тэр эхлээд хүүхдийг татаад буцаагаад түлхээд тогтоосон хүүхдийг дахиж уралдуулахгүй хасах хэрэгтэй. Хүүхэд а**х нь байна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж