Ромын пап есдүгээр сарын 1-нд Улаанбаатарт газардана

Ромын пап есдүгээр сарын 1-нд Улаанбаатарт газардана

Ромын пап есдүгээр сарын 1-нд Улаанбаатарт газардана

Ромын пап Францисын айлчлалын цагийн хуваарийг Ватиканаас нийтэлжээ. 1300 орчим католик шашинтантай Монгол Улсад Ромын пап анх удаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд айлчилна. Айлчлалын үеэр Францис Монголын төр, засгийн удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөл, католик шашны сүсэгтнүүдтэй уулзахаар төлөвлөжээ.

Монголчуудын 52 орчим хувь нь буддист, гурван хувь нь мусульман, 2.5 хувь нь бөө, 1.3 хувь нь христийн шашинт бол 40.6 хувь нь шашингүй үзэлтэн гэж судалгаанд дурджээ.

Католик шашин анх Монголд 13-р зууны эзэнт гүрний үед ирсэн ч 1920-оод оны социалист засаглалын үед хориглосноос болж дэлгэрч чадаагүй. Харин 1991 онд ардчилсан засаг Монголд ялснаар католик санваартнууд ирэх болж, 1992 онд Ватикантай дипломат харилцаа тогтоосон байна.

Айлчлалын цагийн хуваарь орон нутгийн цагаар: 

Наймдугаар сарын 31-ний Пүрэв гариг

— 18:30 цагт Ром хотын Фиумицино нисэх онгоцны буудлаас хөөрнө

Есдүгээр сарын 1-ний Баасан гариг

— 10:00 цагт Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана

Есдүгээр сарын 2-ны Бямба гариг

— 09:00 цагт Сүхбаатарын талбайд угтан авах ажиллагаа

— 09:30 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана

— 10:20 цагт Төрийн ордны Их Монгол танхимд албаныхан, дипломат төлөөлөгчидтэй уулзана. Ромын пап Францис үг хэлнэ

— 11:00 цагт  УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзана.

— 11:10 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.

— 16:00 цагт Католик сүмд бишоп, номлогч нар, сүсэгтэн олон болон бэлчээрийн мал аж ахуйн ажилчидтай уулзана.

Есдүгээр сарын 3-ны Ням гариг

— 10:00 цагт Хүн театрт католик болон шашин хоорондын уулзалт хийнэ.

— 16:00 цагт "Steppe Arena"-д мөргөл хийж, Пап ламын ёслол болно. 

Есдүгээр сарын 4-ний Даваа гариг

— 09:30 цагт Буяны ажилчидтай уулзаж, Авралын гэрийн нээлтэд оролцож, үг хэлнэ. 

— 11:30 цагт  Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд салах ёс хийнэ

— 12:00 цагт  Ром хот руу хөөрнө.

— 17:20 цагт Ром хотын Фиумицино нисэх онгоцны буудалд газардана 

ЭХ СУРВАЛЖ: VATICAN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 203.98.76.4

Гадаадын ОРны Шашин Соёл Монголчуудаас ондоо, тгэд өөр шашны тэргүүн Монголд морилох нь Монголд Христичид олон байдаг гэлтэй….Ийм Тэргүүн ирлээ гээд Нийгэм талцах, Улс Төр хямрах асуудал бүү гараасай….

Avatar

Нэргүй 2023-07-11 202.131.234.242

Онгоц биш дээ, газардана байхдаа яах вэ дээ ккк. Гарчиг дээрээ "уянгалах" гээд хэтрүүлчихэж дээ

Avatar

ХУУЛЬЧ 2023-07-11 202.9.46.88

МОНГОЛ УЛС ЭНЭ ХЭДЭН ӨДӨР " ТҮ"-ээр ДЭЛХИЙН УЛС БОЛЖ ямарч байсан ХОЁР тэрбум ХҮН ТОЛЬДИН ХАРЖ БАЯСАХ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОВ ,,,,.ӨМНӨДӨӨС СОЛОНГОСЧУУД ,,,ХОЙДООС ОРОСУУД,,,УРЬДААС ХЯТАДУУД болон ОЛОН ШҮТЭН БИШРЭГЧИД ИРЭХ БАЙХ ДАА.,,,ХЭД ХОНОГ ДЭЛХИЙД МОНГОЛЫН ТУХАЙ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХӨВӨРЧ ДЭЭ .

Avatar

Е 2023-07-11 66.181.179.159

Гоё л юм байна кк

Avatar

mongol 2023-07-11 75.58.11.157

gadnii shashnii tuluulugchid iim undur toriin yoslol uildekh hereg baigaa uym uu tur tmbogor yos yombogor gedegbiz dee
ireeduin mongolchuud hoorondiin tom hagarliin ekh bolokh vii dee
bid chine tenger shutlegtei, tuuniigee l shutej baikh ni zov baikh aa

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-11 202.55.188.45

1:30 -д салах ёс хийнэ ч гэнэ үү' ямар юмаа бичээд бгаа мал вэ?

Avatar

Нэргүй 2023-07-11 103.242.47.50

Баяр хүргье

Avatar

evrei hereggui. 2023-07-11 192.82.75.216

ene yah ni be gertee l baij baig evrei nar hezee ch sain zuil hoohgui

Avatar

Зочин 2023-07-11 192.82.75.251

Сэтгүүлч Анхтуяа гэнэ үү? Хэдэн үг холбоод орчуулж чадахгүй ийм юмнууд мэдээ бэлдээд суух гэж дээ. Бэлчээрийн мал аж ахуйн ажилчидтай уулзана гэнэ үү. Элэг хөшлөө.

Avatar

Монгол 2023-07-11 192.82.81.225

Ийм хүмүүсийг яах гэж авчирдаг байнаа больмоор юмаа

Avatar

Нэргүй 2023-07-11 64.119.19.250

Энэ дэлхийн хүн амын тал нь хүндлэдэг шашны мяндагтан Монголд анх удаа морилно гэдэг маш гайхалтай завшаан. Ирсэн зочныг хүндэтгэн зочлоод явуулах нь жинхэнэ Монгол ёс юм шүү. Юм бүхнийг битгий шүүмжлээд бай

Avatar

Нэргүй 2023-07-11 202.9.47.53

Хэнд хэрэгтэй юм бэ энэ пап гуай чинь

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.161.174

Хаа газарын гай жинхэнэ хорчин яах гэж энэ мэтийг нутагтаа оруулдын

Avatar

Оо 2023-07-11 139.5.217.243

Ромын пап газардана гэж юу гэсэн үг бэ. сэтгүүлч та яасан ядуу, хар ярианы үгээр шашны өндөр мяндагтан хүнийг хэлж байна вэ. ярианы хэл, бичгийн хэлний ялгааг мэдэхгүй. сэтгүүлч хүний з****г нь хэл шүү дээ. гэтэл сэтгүүлч таны хэл мохоо байна. эх хэлээ ч. мэдэхгүй байна. их харамсаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж