Ромын пап Францисын айлчлалын цагийн хуваарийг Ватиканаас нийтэлжээ. 1300 орчим католик шашинтантай Монгол Улсад Ромын пап анх удаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд айлчилна. Айлчлалын үеэр Францис Монголын төр, засгийн удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөл, католик шашны сүсэгтнүүдтэй уулзахаар төлөвлөжээ.
Монголчуудын 52 орчим хувь нь буддист, гурван хувь нь мусульман, 2.5 хувь нь бөө, 1.3 хувь нь христийн шашинт бол 40.6 хувь нь шашингүй үзэлтэн гэж судалгаанд дурджээ.
Католик шашин анх Монголд 13-р зууны эзэнт гүрний үед ирсэн ч 1920-оод оны социалист засаглалын үед хориглосноос болж дэлгэрч чадаагүй. Харин 1991 онд ардчилсан засаг Монголд ялснаар католик санваартнууд ирэх болж, 1992 онд Ватикантай дипломат харилцаа тогтоосон байна.
Айлчлалын цагийн хуваарь орон нутгийн цагаар:
Наймдугаар сарын 31-ний Пүрэв гариг
— 18:30 цагт Ром хотын Фиумицино нисэх онгоцны буудлаас хөөрнө
Есдүгээр сарын 1-ний Баасан гариг
— 10:00 цагт Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана
Есдүгээр сарын 2-ны Бямба гариг
— 09:00 цагт Сүхбаатарын талбайд угтан авах ажиллагаа
— 09:30 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана
— 10:20 цагт Төрийн ордны Их Монгол танхимд албаныхан, дипломат төлөөлөгчидтэй уулзана. Ромын пап Францис үг хэлнэ
— 11:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзана.
— 11:10 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
— 16:00 цагт Католик сүмд бишоп, номлогч нар, сүсэгтэн олон болон бэлчээрийн мал аж ахуйн ажилчидтай уулзана.
Есдүгээр сарын 3-ны Ням гариг
— 10:00 цагт Хүн театрт католик болон шашин хоорондын уулзалт хийнэ.
— 16:00 цагт "Steppe Arena"-д мөргөл хийж, Пап ламын ёслол болно.
Есдүгээр сарын 4-ний Даваа гариг
— 09:30 цагт Буяны ажилчидтай уулзаж, Авралын гэрийн нээлтэд оролцож, үг хэлнэ.
— 11:30 цагт Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд салах ёс хийнэ
— 12:00 цагт Ром хот руу хөөрнө.
— 17:20 цагт Ром хотын Фиумицино нисэх онгоцны буудалд газардана
ЭХ СУРВАЛЖ: VATICAN NEWS
Холбоотой мэдээ