"Төв цэнгэлдэх хүрээлэн орж, хуушуур идэхгүй бол наадам үзсэн мэдрэмж төрдөггүй" гэж монголчууд ярьцгаадаг. Тиймээс наадмын өдрүүдээр хамгийн эрэлттэй байдаг хоолны нэг төрөл нь хуушуур гэж тодотгож болно. Өнөө жилийн тухайд хуушуур 2500-3000 төгрөгийн үнэтэй байна. Мөн шарсан тахиа 8000 төгрөг бол шаржигнуур 5000, үзэмний шүүс 2500 төгрөгийн үнэтэй байна.
Нийслэлээс энэ жил 185 аж ахуй нэгжид хуушуур хийж зарах зөвшөөрөл олгосон бол 20 цэгт түргэн хоолоор үйлчлэх эрх олгожээ. Хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байцаагч нар хаяналт тавьж ажиллаж буй юм.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ