Шведийн НАТО-д элсэхийг Туркийн ЕХ-д нэгдэхээр барьцаалав

Шведийн НАТО-д элсэхийг Туркийн ЕХ-д нэгдэхээр барьцаалав

Шведийн НАТО-д элсэхийг Туркийн ЕХ-д нэгдэхээр барьцаалав

Швед улсын НАТО-д элсэх хүсэлтэд  Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хориг саад болоод буй. Тэгвэл Эрдагон Туркийг Европын холбоонд нэгтгэх яриа хэлэлцээг дахин эхлүүлбэл Шведийг НАТО-д элсэхийг дэмжинэ гэж мэдэгдлээ. Тэрбээр НАТО-гийн удирдагчдын чуулга уулзалт өнөөдөр /2023.7.11/ эхлэхийн өмнө ийн мэдэгджээ.

Түүний тавьсан шинэ нөхцөл  нь урьд өмнө хэзээ ч олны өмнө сөхөгдөж байгаагүй Турк болон барууны холбоотнуудын хооронд шинэ ан цавыг үүсгэнэ гэж үзэж байна.

ОХУ-аас хөрш Украинд дайрснаар Европт дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн аймшигт мөргөлдөөнийг үүсгээд байгаа энэ үед Эрдагоны шаардлага маргаан дагуулав. Улмаар Германы  канцлер Олаф Шольц мэдэгдэл хийж, Эрдоганы шаардлагыг  Шведэд НАТО-гоос олгосон аюулгүй байдлын баталгаа өгөх асуудалтай холбоогүй гэжээ.

Эрдагон хэлэхдээ, "НАТО-гийн бараг бүх гишүүн орнууд Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг. Би эдгээр орнуудад хандан 50 гаруй жил хүлээгдэж буй Турк улсын хүсэлтийг хөндмөөр байна. Туркийг Европын холбоонд нэгтгэх яриа хэлэлцээг эхлээд нээ. Дараа нь бид Финландад боломжийг нээж өгсөн шигээ Шведэд НАТО-гийн үүдийг нээнэ" гэсэн байна. Тэрбээр уг шаардлагаа өнгөрсөн Ням гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентаай утсаар ярихдаа хэлсэн гэв.

Турк нь анх 1987 онд өмнө нь Европын эдийн засгийн нийгэмлэг гэгдэж байсан Европын холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ анх гаргажээ. Улмаар 1999 онд нэр дэвшигч орон болж, 2005 онд гишүүнчлэлийн яриа хэлэлцээг эхлүүлсэн байна. Гэвч Турк 2016 онд гарсан цэргийн эрэлтийн оролдлогын дараа Эрдагоны явуулсан цэвэрлэх ажиллагааны үеэр хүний эрхийг зөрчсөн асуудлаас үүдэн энэ яриа хэлэлцээ зогсчээ. 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-11 50.99.75.40

Туркууд давардаг гарууд хэрэв ЕХ элсвэл бүр аюул бно.,

Avatar

evropiin moholiig odoo ulam oirtuulij bnaa. 2023-07-11 202.55.191.130

evropd 10 say turkuud amidarda deer turk uls evropiin holvoond orvol 80 say turkuud baruund vizgui orj irj baruuniig mohooj hayn daa. ene bol amerikuud evropiig dampuuruulij mohooh bodolgo doo. turkd heden say tsagaach sir arab afganuud haruud hil neegdehiig hvleej bgaa ch dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж