Швед улсын НАТО-д элсэх хүсэлтэд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хориг саад болоод буй. Тэгвэл Эрдагон Туркийг Европын холбоонд нэгтгэх яриа хэлэлцээг дахин эхлүүлбэл Шведийг НАТО-д элсэхийг дэмжинэ гэж мэдэгдлээ. Тэрбээр НАТО-гийн удирдагчдын чуулга уулзалт өнөөдөр /2023.7.11/ эхлэхийн өмнө ийн мэдэгджээ.
Түүний тавьсан шинэ нөхцөл нь урьд өмнө хэзээ ч олны өмнө сөхөгдөж байгаагүй Турк болон барууны холбоотнуудын хооронд шинэ ан цавыг үүсгэнэ гэж үзэж байна.
ОХУ-аас хөрш Украинд дайрснаар Европт дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн аймшигт мөргөлдөөнийг үүсгээд байгаа энэ үед Эрдагоны шаардлага маргаан дагуулав. Улмаар Германы канцлер Олаф Шольц мэдэгдэл хийж, Эрдоганы шаардлагыг Шведэд НАТО-гоос олгосон аюулгүй байдлын баталгаа өгөх асуудалтай холбоогүй гэжээ.
Турк нь анх 1987 онд өмнө нь Европын эдийн засгийн нийгэмлэг гэгдэж байсан Европын холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ анх гаргажээ. Улмаар 1999 онд нэр дэвшигч орон болж, 2005 онд гишүүнчлэлийн яриа хэлэлцээг эхлүүлсэн байна. Гэвч Турк 2016 онд гарсан цэргийн эрэлтийн оролдлогын дараа Эрдагоны явуулсан цэвэрлэх ажиллагааны үеэр хүний эрхийг зөрчсөн асуудлаас үүдэн энэ яриа хэлэлцээ зогсчээ.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ