Дархан, Даян аваргууд сумын цолтой бөхчүүдтэй оноолт таарав

Дархан, Даян аваргууд сумын цолтой бөхчүүдтэй оноолт таарав

Дархан, Даян аваргууд сумын цолтой бөхчүүдтэй оноолт таарав

НЭМЭЛТ: 

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа дууссанаар хоёрын даваа эхэллээ. Хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр Завхан аймгийн харьяат сумын начин М.Даваадоржтой, Даян аварга Н.Батсуурь Завхан аймгийн харьяат, сумын заан О.Хангалтай, Улсын аварга П.Бүрэнтөгс Увс аймгийн харьяат, сумын заан Б.Тэмүүлэнтэй, Улсын аварга Г.Эрхэмбаяр Архангай аймгийн харьяат, сумын заан Б.Нямбаяртай, Улсын аварга С.Мөнхбат Төв аймгийн харьяат, сумын заан А.Одгэрэлтэй, Улсын аварга О.Хангай Увс аймгийн харьяат, сумын заан С.Бат-Өлзий нартай оноолт таарч барилдаж давлаа.

Энэ жил бөхчүүд 5 минутад багтаан ам авах дүрэм үйлчилж буй. Хэрэв дээрх цагт багтаан ам авч чадахгүй бол хойш нь ухраана. Мөн ам авахдаа гар утсаар ярих, интернэтэд орох зэргийг хориглосон юм.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлээд байна. Өнөө жилийн үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглож буй. Одоогоор нэгийн даваанд Улсын аварга Ж.Мөнхбат, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын гарьд Б.Гончигдамба нар учраа бөхөө унаган, даваад байна.

Сануулахад,  Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхийг 5.000 ам.доллараар тус бүр байлах юм. Түрүү, үзүүр бөхийн байг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-н даана. Мөн  “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр Улсын заан цол хүртсэн бөхөд “Заан жимни” автомашиныг шагнал болгон гардуулна гэдгийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдээд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Холбоо 2023-07-11 202.126.89.251

пааяаяа. нэгийн даваа дууссанаар 2 ын даваа эхэллээ гэнэ үү?

Avatar

Заагч 2023-07-11 202.9.46.226

Эх соелоо сурталчилсан,таниулсан маш содон нээлт боллоо Урьдын нээлтvvд шиг баригдмал нэг л хэв маягтай концерт байсангvй яг бодит нvvдлийн ахуйг гадныханд таниулахыг хичээсэн нь vнэхээр сvvлийн олон наадмын нээлтэд харагдаж байгаагvй онцлог содон нээлтийн тоглотууд байлаа.Монгол vvрд мандан бадраг хурай хурай хурай

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.177.142

улсын аварга ж. Мөнхбат ч гэх шиг ….

Avatar

энхээ 2023-07-11 66.181.185.225

news.mn гуай 2 ын даваа амладагүй юм!

Avatar

Мөнх-эрдэнэ 2023-07-11 66.181.161.53

3-н даваанаас ам авч барилддаг. 2-н даваа оноолтоор барилддаг.

Avatar

Зочин 2023-07-11 66.181.160.105

2-ын даваанд амалдаг болоо юу

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.88.179

америк наадам нь

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.161.218

наадмын нээлтэд баахан мотоцикл явуулсан нь үнэхээр зохимжгүй блаа… Мөн манай төрийн ёслолын хувцас болон тийм хувцастай цэрэг Орос цэргийн маршийн алхаа зохихгүй бна … Гэхдээ өнгөрсөн жилийн нээлтийг бодвол хамаагүй дээр бв… Сайхан наадаарай миний Монголын ард түмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж