НЭМЭЛТ:
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа дууссанаар хоёрын даваа эхэллээ. Хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр Завхан аймгийн харьяат сумын начин М.Даваадоржтой, Даян аварга Н.Батсуурь Завхан аймгийн харьяат, сумын заан О.Хангалтай, Улсын аварга П.Бүрэнтөгс Увс аймгийн харьяат, сумын заан Б.Тэмүүлэнтэй, Улсын аварга Г.Эрхэмбаяр Архангай аймгийн харьяат, сумын заан Б.Нямбаяртай, Улсын аварга С.Мөнхбат Төв аймгийн харьяат, сумын заан А.Одгэрэлтэй, Улсын аварга О.Хангай Увс аймгийн харьяат, сумын заан С.Бат-Өлзий нартай оноолт таарч барилдаж давлаа.
Энэ жил бөхчүүд 5 минутад багтаан ам авах дүрэм үйлчилж буй. Хэрэв дээрх цагт багтаан ам авч чадахгүй бол хойш нь ухраана. Мөн ам авахдаа гар утсаар ярих, интернэтэд орох зэргийг хориглосон юм.
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлээд байна. Өнөө жилийн үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглож буй. Одоогоор нэгийн даваанд Улсын аварга Ж.Мөнхбат, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын гарьд Б.Гончигдамба нар учраа бөхөө унаган, даваад байна.
Сануулахад, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхийг 5.000 ам.доллараар тус бүр байлах юм. Түрүү, үзүүр бөхийн байг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-н даана. Мөн “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр Улсын заан цол хүртсэн бөхөд “Заан жимни” автомашиныг шагнал болгон гардуулна гэдгийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдээд байгаа.
Холбоотой мэдээ