Цин Ган "сураггүй" болж, АСЕАН-ы уулзалтад Ван И оролцоно гэв

Цин Ган "сураггүй" болж, АСЕАН-ы уулзалтад Ван И оролцоно гэв

Цин Ган "сураггүй" болж, АСЕАН-ы уулзалтад Ван И оролцоно гэв

Хятадын гадаад хэргийн сайд Цин Ган энэ долоо хоногийн сүүлээр блох Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалтад оролцохгүй гэж эх сурвалж мэдээлэв. Ингэснээр сүүлийн хоёр долоо хоног гарангийн хугацаанд олны өмнө харагдаагүй Цин Ганы нөхцөл байдал олны анхаарлыг улам их татаж байна.

АСЕАН-ны хуралд Цин Ганы оронд Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын газрын дарга Ван И оролцохоор болжээ. Гадаад харилцааны сайд нарын хурал энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт Индонезийн Жакарта хотод болно.

Өдгөө 57 настай Цин Ган өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын гадаад хэргийн сайдаар томилогдсон. Тэрбээр сүүлд зургадугаар сарын 25-нд Шри-Ланка, Орос, Вьетнамын төлөөлөгчидтэй уулзсанаас хойш ямар нэгэн уулзалт, хуралд оролцоогүй.

Цин Ган  Европын холбооноос Хятадад суух элчин сайд нартай зургадугаар сарын сүүлээр товлогдсон үдийн зоог цуцлагдсан гэж урилгад багтсан Бээжинд суугаа нэгэн Элчин сайд мэдэгдэв. Түүнчлэн тэрбээр долдугаар сарын 5-нд Хятадад хийх албан ёсны айлчлалаа гэнэт цуцалсан Европын холбооны гадаад хэргийн топ дипломатч Жосеф Боррельтэй уулзах байв. Гэтэл Европын холбооны Гадаад хэрэг ба Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Жозеф Боррелийн айлчлалыг цуцалсан шалтгааныг хоёр тал тайлбарлаагүй.

Хятадын гадаад хэргийн яамнаас Цин Ганы талаар мэдээлэл өгөөгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.161.20

Корона туссан шдээ

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.160.49

Цин Ган АНУ-д Элчин сайд байсан, Америк болон барууныг дэмждэг өөдрөг үзэлтэй хүн гэж шинжээчид дүгнэдэг! Ван И өөрийн байр суурийг хэнтэй ч хуваалцахгүй хадгалахын тулд Цин Ганы хандыг жаахан дарах гэж байж болох л юм?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж