Увс нутгаас азарганы түрүү тодорлоо

Увс нутгаас азарганы түрүү тодорлоо

Увс нутгаас азарганы түрүү тодорлоо

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 124 азарга бүртгүүлсэнээс Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат Монгол Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ.  Аманд хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат алдарт уяач Д.Даяндэмидийн хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уяач Б.Пүрэвжаргалын бор, айргийн тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Х.Аминхишигийн хүрэн халзан хурдаллаа.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-11 202.179.26.171

Наадам сайхан болноо.

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.160.49

Орчин үед бүх юм видео бичлэгтэй болчихоод байхад морь бариач гэж хэдэн далбаганасан юм барианд орж байгаа морьдын урдуур дайрч давхин будлиулж, саад хийдэг хуучирсан журмаа халах хэрэгтэй шдээ!!! Уламжлал байх ёстой боловч хоцрогдож саад болж байгааг нь өөрчлөх ёстой биз дээ???

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.93.140

морь бөх хоёр нэг саванд багтдаггүй юмаа. Бөх нь Архангайгаас түрүүлэхнээ

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.75.18

Үнээн үнэн, үнэн л байгаасай !

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.89.42

Увс аймгийн Зүүнговь

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.67.217

Зүүнговь сумынх

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.88.229

Сайхан наадаарай Миний ард түмэн.

Avatar

Зочин 2023-07-11 103.26.195.150

бараг тал нь хасагдаж цөөн хэдэн морь уралдаж, шинэ монгол адуу гээд монголчууд үржүүлэх сонирхолтой болсон үед өндөр хэмжиж байхаар шүд, нас тодорхойлоод л уралдуулбал яасын. Ямар гадаад морь байгаа биш.монгол эхтэй,эцэгтэй морь л байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2023-07-11 202.21.97.166

тэр нь э****з дээд нас гээд 13 нд уралдана

Avatar

Зочин 2023-07-11 103.26.195.150

Тэр бол яахав Цэнгэлдэхэд ээ очиж алдараа дуулгахад хамаг учир утга оршино.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж