Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 124 азарга бүртгүүлсэнээс Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат Монгол Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ. Аманд хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат алдарт уяач Д.Даяндэмидийн хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уяач Б.Пүрэвжаргалын бор, айргийн тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Х.Аминхишигийн хүрэн халзан хурдаллаа.
Ж.ДАВААДУЛАМ
Холбоотой мэдээ