У.Хүрэлсүх: Хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай

У.Хүрэлсүх: Хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай

У.Хүрэлсүх: Хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

“Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр монгол түмний хосгүй их баяр цэнгэл – “Үндэсний их баяр наадам” ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Дэлхийд ганцхан монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, хүн төрөлхтний үнэт өв, монгол төрийн ой санамж, монгол үндэстний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн баталгаа билээ.

Өв соёл, өвөг дээдэс, үүх түүхээрээ бахархан, “Үндэсний их баяр наадам”-аа тэмдэглэж буй наадамчин олон түмэндээ, манай сайхан оронд морилон саатаж буй эрхэм хүндэт зочиддоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2232, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс эдүгээгээс хоёр мянганы тэртээ Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, хүмүүний ертөнцөд суу алдраа дуурьсгасан бахдам сайхан түүхтэй билээ.

Өнө эртний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавьяаг Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний түүхэнд монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн аугаа үйл хэрэг нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дархлагдан, монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1990-ээд оны Ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь монголчууд бидний ХХ зууны аугаа их ололт амжилт, шинэ зууны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон билээ.

Өдгөө манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, Монгол Улс дэлхий дахинд “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн үнэлэгдэх болсон нь монголчууд бидний өнөө цагийн бахархал, өнөд эрхэмлэн хадгалж явах үнэт зүйл юм.

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай, Монголын төлөө хэмээх сэтгэл миний зүрхнээ холбоотой” хэмээн шүлэглэсэн байдаг.

Тиймээс монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад сэтгэл зүрхээ зориулж, хувь нэмрээ оруулах учиртай юм.

Шинэ зуунд Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, “Хүчирхэг Монгол Улс”-ыг цогцлоон байгуулахын төлөө ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн санаа зорилгоор хамтдаа хүчин зүтгэцгээе.

Миний Монголын ард иргэд ээ,

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн түүхт ойг тохиолдуулан Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж, суу алдар, билиг сургаалыг нь дээдлэн шүтэж байх тухай зарлиг буулгаж, “Чингис хаан” хаад, язгууртны музейн өндөр үүдийг нээж, өргөн түмнийхээ хүртээл болгосон билээ.

Энэ үйл хэргийн үргэлжлэл болгон эдүгээгээс 800 жилийн тэртээ, 1220 онд Эзэн Чингис хаан зарлиг буулгаж, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулж байсан их түүхийг сэргээж, эртний төрт улсуудын ариун гал голомт болох хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг Төрийн тэргүүн гаргасан.

Энэхүү монгол түмний их түүхэн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, Засгийн газар хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг баярын энэ өдөр ард олондоо дуулгахад таатай байна.

Их Монгол Улсын гал голомт, эртний нийслэл Хархорум хот монгол түмний эв нэгдэл, сүр хүчний бэлгэдэл, сайн цагийн угтал болон дахин сүндэрлэж, монгол төрийн гал голомт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд мандан бадарч байх болтугай. Энэ бол монголчууд бидний зуу, зуун жилийн хүсэл тэмүүлэл байсан юм.

Эрхэм хүндэт наадамчид аа,

Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа Мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясгасан дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ТАНИЛЦ: ЭМЭГТЭЙ ДАРАМТЛАГЧ ЯЛТАН ХҮРЭЛСҮХ 2023-07-11 51.91.103.19

Шөнө орой бүдүүлгээр зөрчдөг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ТГазрын шагналын ажилтан Мөнгөнцэцэг-ийн амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ

Avatar

зочин 2023-07-11 66.181.184.18

Энэ жил харин щрөнхийлөгч маань их сайхан цэнхэр дээл, малгай өмссөн өнгөлөг байлаа. Хэлсэн үг нь таалагдлаа

Avatar

ДЭЛХИЙ ГАНЦХАН МОНГОЛ НААДАМ 2023-07-11 139.5.219.93

МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ

Avatar

Зочин 2023-07-11 202.126.88.98

тавлаж бна уу?

Avatar

АГУУ АГУУ 2023-07-11 107.127.42.41

ЕРӨНХИЙЛЭГЧИЙН ХЭЛСЭН ҮГ ГАЙХАЛТАЙ САЙХАН БАЙЛАА ! БАЯРЛАЛАА !!!

Avatar

Нэргүй 2023-07-11 103.57.94.34

Шившиг юмаа энэ жилийн наадмын нээлт гэж оройны шоу юм уу хашаа юм шал тэнэг. Дулам гуай арай халтуурдаа юу. Ардын урлаг энэ тэрээ эхэндээ хийнэ биз дээ хип хопоор яадаг байна. Урдаас нь б**с улааж байна шүү

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.182.56

сошиалын гаж донтнууд та нар мэдээж доромжилж гутааж байж л санаа чинь амардаг биз дээ. өдөр шөнөгүй бэлтгэл хийсэн хүмүүсийг битгий дэвсэл. бүр нэг бодол санаа нь үмхийрчихсэн адгийн юмнууд

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.67.46

сайхан л болж бна ш дээ. Бүүр нэг шүүмжлэх донтой үхэр бхийм

Avatar

Зочин 2023-07-11 75.46.144.254

Сайхан наадаарай

Avatar

зочин 2023-07-11 66.181.184.18

Хэт шүүмжлээд байх чинь сэтгэцийн өвчин шүү!!!

Avatar

Haramsaltai 2023-07-11 202.55.188.125

archaagui bandi zailaad ogoosei. yamarch nemergui hudalch hurelsug

Avatar

Зочин 2023-07-11 103.26.195.150

Цаг өөр болжээ Наадмаа хип хоп оор эхлүүлдэг болж.

Avatar

Нэргүй 2023-07-11 202.21.107.31

Ene gologiig deerees buulgahgui bol mongol hogjihgui shuuuuuu hulgaich hulgaitgaa temtsehuu

Avatar

ard tumen hetsuudle 2023-07-11 202.55.188.125

muu hoshnogonii nuh mini hukgaich naraa bariach. uls chini jogjihgui.bqihad hudlaa poprood.s** chini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж