Энэтхэг 2075 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ

Энэтхэг 2075 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ

Энэтхэг 2075 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ

Энэтхэг улсын эдийн засаг ирэххэдэн арван жилийн дотор АНУ-ыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох замдаа орж байна гэж "Goldman Sachs Research" хөрөнгө оруулалтын банкнаас таамаглажээ. Тодруулбал, ирэх 2075 он гэхэд Энэтхэгийн ДНБ-ий хэмжээ 52.5 их наяд ам.долларт хүрч, АНУ-наас нэг их наяд ам.доллараар давж, Хятадын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг  болох гэнэ. 

Харин Хятад улс нь 2030 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том эдийн засаг болох бөгөөд 2075 он гэхэд үндэсний ДНБ-ий хэмжээ нь 57 их наяд ам.долларт хүрэхийг тооцоолжээ.

"Goldman Sachs Research" банкны Энэтхэгийн эдийн засагч Сантану Сенгупта хэлэхдээ, "Саяхан 1.4 тэрбум хүн буюу дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон Энэтхэгийн хөдөлмөрийн насны хүн ам болон хөдөлмөр эрхэлдэггүй эсвэл хараат бус хүн амын хооронд хамгийн сайн харьцаатай байгаа учраас өсөлтийн хувьд сайн байр суурь эзэлдэг гэжээ.

Гэхдээ судлаачид Энэтхэг эдийн засгийн өсөлтийн таамагт хүрэхэд зарим нэг саад байгааг онцолжээ.  Ялангуяа, эмэгтэйчүүдийн дунд бага байгаа ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэхгүй бол тус улсын өсөлтийн боломжид сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Энэтхэг нь одоогоор 3.73 их наяд ам.долларын ДНБ-ий хэмжээгээр дэлхийн тав дахь том эдийн засагт тооцогдож байгааг Олон улсын валютын сан мэдээлсэн. АНУ нь 26.85 их наяд ам.долларын ДНБ-ий хэмжээгээр дэлхийн хамгийн том эдийн засаг байгаа бол Хятад 19.37 их наяд ам.доллар, Япон 4.4 их наяд ам.доллар, Герман 4.3 их наяд ам.доллараар тус тус араас нь бичигдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO FINANCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

n 2023-07-11 134.148.84.144

Бусад улс орнууд 50 жил, 100, 200 жилийн бодлогоо тодорхойлоод, 50 жилийн бодлогоо олон улсад цацаж байхад манай байж байгааг

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.88.196

2075 он болтол мөн ч хол бна да. Тэр болтол юу ч болоо билээ. Өмхий Энэтхэгчүүд хэт их хүн амаасаа болоод бүр балрана биз.

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-11 185.17.14.116

Энэтхэг гуйлгачдаараа түрүүлнэ биз.

Avatar

Зочин 2023-07-11 66.181.161.35

Хаа сайгүй гуйлагчид , дээрэмчид байж л байдаг.АНУ д ч гуйлагчин орон гэргүй баагий нар цаасан хайрцгаар гэр хийгээд хэвтэж л байдаг.Энэтхэг хятад Э/З аараа тэргүүлнэ гэхэд гайхах зүйлгүй.

Avatar

Нэргүй 2023-07-11 98.35.117.143

Mani metiig amid bhad l lav bolohgui. Enetheg ehleed hogoo tseverleed usand orood surchuul

Avatar

Нэргүй 2023-07-11 188.162.254.126

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2023-07-11 188.162.254.126

дээдэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж