Энэтхэг 2075 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.07.11-нд нийтлэгдсэн

Энэтхэг 2075 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ

Энэтхэг 2075 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ

Энэтхэг улсын эдийн засаг ирэххэдэн арван жилийн дотор АНУ-ыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох замдаа орж байна гэж "Goldman Sachs Research" хөрөнгө оруулалтын банкнаас таамаглажээ. Тодруулбал, ирэх 2075 он гэхэд Энэтхэгийн ДНБ-ий хэмжээ 52.5 их наяд ам.долларт хүрч, АНУ-наас нэг их наяд ам.доллараар давж, Хятадын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг  болох гэнэ. 

Харин Хятад улс нь 2030 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том эдийн засаг болох бөгөөд 2075 он гэхэд үндэсний ДНБ-ий хэмжээ нь 57 их наяд ам.долларт хүрэхийг тооцоолжээ.

"Goldman Sachs Research" банкны Энэтхэгийн эдийн засагч Сантану Сенгупта хэлэхдээ, "Саяхан 1.4 тэрбум хүн буюу дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон Энэтхэгийн хөдөлмөрийн насны хүн ам болон хөдөлмөр эрхэлдэггүй эсвэл хараат бус хүн амын хооронд хамгийн сайн харьцаатай байгаа учраас өсөлтийн хувьд сайн байр суурь эзэлдэг гэжээ.

Гэхдээ судлаачид Энэтхэг эдийн засгийн өсөлтийн таамагт хүрэхэд зарим нэг саад байгааг онцолжээ.  Ялангуяа, эмэгтэйчүүдийн дунд бага байгаа ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэхгүй бол тус улсын өсөлтийн боломжид сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Энэтхэг нь одоогоор 3.73 их наяд ам.долларын ДНБ-ий хэмжээгээр дэлхийн тав дахь том эдийн засагт тооцогдож байгааг Олон улсын валютын сан мэдээлсэн. АНУ нь 26.85 их наяд ам.долларын ДНБ-ий хэмжээгээр дэлхийн хамгийн том эдийн засаг байгаа бол Хятад 19.37 их наяд ам.доллар, Япон 4.4 их наяд ам.доллар, Герман 4.3 их наяд ам.доллараар тус тус араас нь бичигдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO FINANCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж