Shakira-гийн үнэртэн АНУ-д худалдаалагдаж эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Shakira-гийн үнэртэн АНУ-д худалдаалагдаж эхлэнэ

Колумбийн поп од Shakira зарим алдартнуудын адил өөрийн нэрийн
үнэртэн бүтээх ажилд нэгдсэн билээ. Тэрбээр өнгөрсөн
зургадугаар сард
Испанийн Мадрид хотод “S by
Shakira” нэртэй өөрийн хоёр дахь үнэртнээ танилцуулсан. “Дуу олон ноотноос бүрдэж нэгэн
цогц аялгуу б
үтдэг шиг үнэртэн ч бас олон найрлага, бодис хоорондоо зөв уялдаа
холбоотой орж байж сайхан
үнэр гардаг. Би өөрийнхөө үнэртэнг залуу, эрч хүчтэй гэхдээ зөөлөн байгаасай гэж хүссэн” гэж дуучин бүсгүй үнэртнээ онцолсон.

 “S by Shakira” сүрчгэнд
бензоин, амбер, жасмин цэцэг, шинэхэн мод,
ваниллын үнэрийг
шингээсэн аж.
Энэхүү үнэртэн ирэх есдүгээр сараас АНУ-д худалдаанд гарахад
бэлэн болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж