НАТО: Оросын дайралтын эсрэг төлөвлөгөөг батлав

Хуучирсан мэдээ: 2023.07.11-нд нийтлэгдсэн

НАТО: Оросын дайралтын эсрэг төлөвлөгөөг батлав

НАТО: Оросын дайралтын эсрэг төлөвлөгөөг батлав

Литва улсад өнөөдөр /2023.7.11/ НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалт эхэлж байна. Тэгвэл НАТО-гийн гишүүд өчигдөр Оросын дайратын эсрэг эвсэл хэрхэн хариу арга хэмжээ авах талаар нарийвчлан заасан батлан хамгаалахын төлөвлөгөөг баталжээ. Афганистан, Иракт жижиг дайн хийсэн ч НАТО нь  сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд өргөн хүрээтэй батлан хамгаалахын төлөвлөгөөг батлах шаардлагагүй явж ирсэн.

Гэвч Европт 1945 оноос хойших хамгийн их цус ургасан дайныг ОХУ нь Украин руу дайрснаараа өдөөсөн гэж үзэж байна. Тиймээс ОХУ-аас НАТО-гийн гишүүн орнуудад үүсгэхээс өмнө бүх төлөвлөгөөгөө сайтар хийх ёстойг албаныхан анхааруулжээ.

НАТО-гийн батлан хамгаалахын төлөвлөгөөг Турк улс нь зарим нэг газарзүйн байршлын талаархи үг хэллэгээс болж хориг тавьж байсан ч байр сууриа өөрчилсөн байна. Бүс нутгийн төлөвлөгөөгөө тодорхойлсноор НАТО улс орнуудад хүч, техник хангамжаа хэрхэн шинэчлэх талаар зааварчилгаа өгөх юм. Энэхүү үндсэн өөрчлөлтийг санхүүжүүлэх хэрэгцээ нь эвслийн цэргийн зардлын зорилтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа шалтгаануудын нэг бөгөөд одоогийн зорилтыг багадаа гишүүн орнуудын ДНБ-ий 2 хувьд хүргэх аж.

НАТО-гийн албаныхан төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд хэдэн жил шаардлагатай гэж тооцоолж байгаа ч шаардлагатай тохиолдолд холбоотнууд шууд тулалдаанд орж болно гэдгийг онцолжээ.

Вильнюс хотноо хоёр өдөр үргэлжлэх удирдагчдын чуулга уулзалтаар Шведийг НАТО-д элсүүлэх асуудал болон Украинтай цаашид ямар харилцаатай байх талаар хэлэлцэх юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж