Украины армийн сөрөг довтолгооны дайралтад өчигдөр /2023.7.10/буюу сүүлийн 24 цагт Оросын 440 цэрэг амь үрэгдсэнийг тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэв. ОХУ-аас өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сарын 24-нд хөрш Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш 235 мянга орчим орос цэрэг амь үрэгдээд байна.
Оросын армийн хохирол:
- цэрэг — 234,480 (+440);
- танк— 4,085 (+7);
- хуягт техник — 7,966 (+2);
- их бууны систем — 4,371 (+5);
- олон үйлдэлт пуужин хөөргөгч — 668 (+0);
- агаарын довтолгооны хамгаалах систем — 414 (+1);
- нисэх онгоц — 315 (+0);
- нисдэг тэрэг— 309 (+0);
- дрон— 3,686 (+1);
- пуужин — 1,271 (+0);
- байлдааны хөлөг, завь— 18 (+0);
- автомат болон танкийн техник — 6,937 (+8);
- тусгай тоноглол— 632 (+4).
Украины Зэвсэгт хүчин өнгөрсөн зургадугаар сарын эхээр өмнөд болон зүүн хэсэгт удаан хүлээгдсэн сөрөг довтолгоог эхлүүлж, эзлэгдсэн газар нутгаа чөлөөж, байр сууриа бэхжүүлж эхэлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ