Хар шүдлэнг түрүүлсэн гэж албан ёсоор зарлалаа

Хар шүдлэнг түрүүлсэн гэж албан ёсоор зарлалаа

Хар шүдлэнг түрүүлсэн гэж албан ёсоор зарлалаа

НЭМЭЛТ: 

Хурдан морины салбар комисс шийдвэрээ эргэн харснаар Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн хар шүдлэн түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж шийдвэрлэжээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Манай салбар хороо хуралдаж, шүдлэнгийн уралдааны шийдвэрийг гаргалаа. Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн. Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлсэн. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон. Шарга үрээний эзэн З.Мэндсайхан татгалзсан өргөдлөө өгсөн. Энэ бүгдийг үндэслэн аман хүзүүдсэн уяач Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлүүллээ” гэж тайлбарлав.

З.МЭНДСАЙХАН: БИ ШҮДЛЭНГИЙН АМАН ХҮЗҮҮГЭЭ АВНА 

НЭМЭЛТ: 10.30 цаг:

Хүй мандлын дэвжээнээ өчигдөр /2023.07.10/ 75 шүдлэн гарааны зурхайгаас хөдөлж, тоосоо өргөсөн ч маргаан дагуулаад буй. Учир нь, түрүүлж давхин ирсэн хоёр шүдлэнг зурхайд орж ирэхээс өмнө морь бариач урдуур нь хөндөлсөж, хар шүдлэнгийн өмнүүр орж, хаасан юм. Гэвч Морины комисс Манлай уяач З.Мэндсайханы шарга үрээ түрүүлж, хоёрт Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагбалжирын хар үрээ, гуравт Архангай аймгийн уяач Ч.Энхбатын сартай хүрэн, дөрөвт, Говь-Алтай аймгийн харьяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ, тавд Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын буган халтар үрээ тус, тус хурдаллаа гэж танилцуулсан юм. Наадамчин олон Морины комиссыг шийдвэрээ эргэн харахыг сануулж, “Ардын морь түрүүлж болдоггүй наадам уу. Хэрэв энэ шийдвэрийг Ерөнхийлөгч ёсчилбол нэгийгээ үзнэ” гэцгээн байр сууриа илэрхийлж буй.

Морины комиссын шийдвэрээр түрүүнд хурдалсан гэж зарласан шарга үрээ нь Хүнс хөдөө аж ахуйн сайд асан З.Мэндсайханых юм.

Харин сайд асан З.Мэндсайхан твиттер хуудсандаа “Баяр наадмын мэнд ээ, төрийнхөө наадамд 13 дахь жилдээ хүлгийн тоосоо өргөж байна. Морь бариач зурхайд орсны дараа очих ёстой, Төрийнхөө наадамд хүлэг морьдоо уралдуулах нь сайхан. Унаган хүлгийг маань унаж хурдлуулсан хүүхэд, уяа сойлго тааруулсан уяачдаа баярлалаа. Хурдан морьны салбар хороон дарга Ганхуягт бичлэг дахин нягталж өгнө үү гээд хүсэлтээ өгчихлөө. Технологи хөгжсөн өнөө үед морь бариач байх ёстой юу. Дүрэм журамаа эргэж хармаар л юм бн даа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ олон наадмын түрүү аваарай гэж ерөөе. Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байхаа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, хүлэг нь хурдан байг ээ" гэсэн тайлбарыг жиргэжээ.

Тодруулж хэлбэл, Морины комисс шийдвэрээ эргэн харж, зөв шударга шийдвэр гаргах нь чухал болоод байна.


ХҮЙ ДОЛОО: ШҮДЛЭНГИЙН ТҮРҮҮ МАРГААН ДАГУУЛАВ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр Хязаалан насны уралдаанаар эхэлсэн юм.  Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 шандаст хүлэг бүртгүүлснээс 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Хязаалан насны морьдын уралдаанд  түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.

  1. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Д.Жаргалсайханы туулай ланзан тамгатай халтар морь түрүүлсэн. Морийг М.Мянганзул \11 настай\ гэх хүүхэд унасан.
  2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай группийн ерөнхийлөгч Т.Батсайханы тогоруу халзан аман хүзүүлсэн. С.Билэгбаатар гэх эрэгтэй хүүхэд морийг унасан.
  3. Булган аймгийн Сэлэнгэ сумын Х.Бөхбатын морь гуравдугаарт давхив. Морийг М.Адистай гэх 13 настай хүүхэд унасан.
  4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Ц.Дэмбэрэлсайханы морь айрагдсан. Н.Мөнхбат гэх 13 настай хүүхэд унасан.
  5. Дархан-Уул аймгийн Дархан сум Г.Ариунболдын морь айргийн тавд хурдаллаа. Морийг Т.Баяртүвшин гэх есөн настай эрэгтэй хүүхэд унасан.

Үндэсний их баяр наадмын Шүдлэнгийн уралдаанд 192 шүдлэн бүртгүүлснээс сэрвээний өндрөөр зарим морь хасагдаж, 75 шүдлэн уралдсан байна.

Шүдлэн насны морьдын айргийн таван байрыг танилцуулъя.

  1. Манлай уяач З.Мэндсайханы шарга үрээ
  2. СХД-ийн уяач Б.Пунцагбалжирын хар үрээ
  3. Архангай аймгийн уяач Ч.Энхбатын сартай хүрэн
  4. Говь-Алтай аймгийн харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ
  5. Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын буган халтар үрээ тус тус хурдаллаа.

Жич: Шүдлэн насны морьдын уралдааны түрүү болон аман хүзүү морь барианы зурхайд тун ойрхон давхиж орсон бөгөөд тухайн мөчид "Түрүү магнайд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэн түрүүллээ" гэж  хөтлөгч, тайлбарлагч нар мэдээлсэн. Харин морьд барианд орсны дараа Хурдан морины салбар хорооныхон зураг, бичлэг ухраан үзэж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэн түрүүлж,  магнай  аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагжбалжирын хар шүдлэн орсон  гэж үзсэн юм.

Уяач Э.Улаанхүү "Төрийн наадамдаа анх удаа морь мордуулж, аман хүзүүдлээ. Сайхан байна. Хар үрээ маань Дундговь аймгийн Луус сумын унаган адуу. Б.Пунцагбалжирын үрээ. Улсын наадамд анх удаа тоосоо өргөж байгаа шинэ үрээ. Өмнө нь Хатан Туулын хурд, Өмнөговийн зүүн бүсийн наадамд түрүүлсэн. Булганд суманд сунгаагаа хийж байгаад  ирсэн. Миний багш Чулуунбадраалтын Гансүх гэж миний ах байсан. Арваадхан настайдаа ахыгаа дагаж морь унаж ирсэн. Төрийн наадамдаа түрүүлээд үнэхээр баярлаж байна" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ-д
  • 9.5.Морьд барианд нэгэн зэрэг орсон бол барианы зурхайд түрүүлж хошуу нь давсан морийг, морьдын хошуу нэгэн зэрэг давсан тохиолдолд зөв талын морийг барих бөгөөд үүнийг дуудагчийн цуваа болон дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан тогтооно.

Шүдлэн морины уралдаанд хар үрээ түрүүлэх байсан ч угтагч урдуур нь орсон, мөн хошуу давсан мөрийг түрүүлсэн тооцдог хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Морины комиссын зүгээс гаргасан шийдвэрээ эргэн харж, дүрэм болон дүрс бичлэгийг харж наадам олондоо бодит мэдээлэл өгөхийг олон нийт шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-11 202.179.4.251

хөдөө аж ахуйг бас дампуур ч буйд гар бие оруулсан хүн. юу хурдан морь

Avatar

Бббб 2023-07-11 202.21.105.9

энэ мэндсайхан гэж нөхрийг хэн уяач гэх юм бн. хүний хөдөлмөр шулаач л бн…

Avatar

Нэргүй 2023-07-11 64.119.16.166

Монгол ахан дүү нар сайхан юм даа

Avatar

Нэргүй 2023-07-11 213.87.161.67

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-11 202.9.47.10

ter aihtar nambagui, uluv doliv hiisen, neg tiim ashigch, dotuur tamirtai etgeed baina gej haragdsan,
Bodvol ezendee doligonoson baihaa

Avatar

Нэргүй 2023-07-11 203.91.115.45

Авилгач дөрвөдийн морь удаа орсонд баяртай байна.

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.160.49

Орчин үед бүх юм видео бичлэгтэй болчихоод байхад морь бариач гэж хэдэн далбаганасан юм барианд орж байгаа морьдын урдуур дайрч давхин будлиулж, саад хийдэг хуучирсан журмаа халах хэрэгтэй шдээ!!! Комисс нь маргааныг шийдвэрхлэхдээ бичлэг үзсэн гэж байна. Тэгвэл бариачаар юу хийх юм бэ?? Уламжлал байх ёстой боловч хоцрогдож саад болж байгааг нь өөрчлөх ёстой биз дээ???

Avatar

Zochin 2023-07-11 122.201.24.23

uraldaaniig harj bhad huuhduud malgaigaa tailaad barichihsan joloogoo barihad ni malgai ni teegtei tuvegtei bgaa haragdaj bna. zarim ni zamdaa barisan malgaigaa unagaad ternees ni busad ni urgeh zereg asuudal garch magadgui l haragdah yum.

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.188.18

ДҮРМЭЭРЭЭ 5 БАЙР УХРААХ УЧИРТАЙ БАЙХ АА

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.71.102

Хэдэн бор юм хэнд ч хэрэгтэй ш д.. \ тийм ээ\

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.71.102

Үгүй яахав дээ , тэр бариач САЙДД \ асан \ АА л жаахан ДОЛИГОНОЧИХСОН байна \ даалгавартай ч байсан юм билүү \ , нийтийн л жишиг ш дээ …

Avatar

Hoishid anhaarah 2023-07-11 64.119.23.176

Ene bol 2 morini turuu uzuuriin uraldaan bish bolgoson ter hunii aldaa shuu dee Mori bariachin olon jil Mori barisan gelee!!! setgetsiin eruul mendiin huvid zuv baisan uu tuhain udriin eruul me deer tentseh baisan uu gedegt ergelzej bna!! rsvel sanaatai uildel baisan ch yumu geed ilt ilerhii orj ireegui moridig amdaj avaad demjeed yavchih yumaa!!! Mori bariachidad durem juramaa taniltsuuldaggui yumu esvel

Avatar

Нэргүй 2023-07-11 188.162.254.126

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Ddre 2023-07-11 66.181.189.58

n**** 2

Avatar

зочин 2023-07-11 202.9.40.82

уг нь шарга үрээ түрүүлж орсон доо. орчин үед 0,0001 секундыг камераар шүүдэг болсон ш дээ. морь баригч гэдэг будлианы эзэн хэрэггүй л дээ.

Avatar

Зочин 2023-07-11 87.101.92.217

Түрүүлсэн байсан ч хүний морийг хашсан, ухраах ёстой. Бусад хөгийн юмнуудад жишиг тогтоох ёстой.

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.161.133

Цагаан шугам хамаагүй.

Avatar

Нэргүй 2023-07-11 66.181.161.133

Зөв. Уламжлал ёсоор зэрэгцэж ирсэн хоёр морины зөв талаар орсоныг түрүүлж барьдаг.

Avatar

Эрдэнэ 2023-07-11 192.82.90.96

зайл

Avatar

Иргэн 2023-07-11 103.212.117.148

морь бармач нар цагаан шүгам өнгөрсний дараа очиж барих ёстой . яг эгзэгтэй үед том том дээл өмссөн морьтой нөхдүүд яг урдуур орж халхалаад бна. 21р зуунд техник технолог хөгжчихөөд бна малнуудаа

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.88.102

бичлэг нь байна.ард түмэн харсан морь бариач морины комисс гэж нүдний булайнууд

Avatar

Нэргүй 2023-07-11 192.82.84.230

Сая азарга ороход нөгөө морь бариач навсгар чинь бас л зэрэгцээд урд нь гарч ирээд зурхайруу цуг орж байна лээ

Avatar

Зочин 2023-07-11 66.181.161.133

Тонил. Муу авилгачин.

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.88.229

Сайхан наадая бүгдээрэй.

Avatar

Нэргүй 2023-07-11 64.119.20.16

Морь бариач гэдэг чинь том соёл шүү. Ийм л тэнэг, ийм л харь хүмүүс морь уядаг ч гэх шиг. Монгол хүн лав биш

Avatar

иргэн 2023-07-11 66.181.180.100

Олигтойхон юм хийж бүтээж чадахгүй Булхай луйвар хийх дээ Уургын морь л гэсэн үг,,,,,

Avatar

Харагч 2023-07-11 88.224.142.133

Комисс зев байхаа, тэгж харагдсан. Харин морь барьж байгаа нехдийг сайн бэлтгэх хэрэгтэй байх. Аман хузуудсэн нь шийдвэрийг хулээж авчихаад байхад сэтгуулч шордоод байдаг нь харин юу вэ. Заавал сенсаци бичиж кайф авдаг болчихлоо юу. Терийн наадам ерселдеентэй л болдог. Мэдээж хоцорсон нь бага зэрэг гомдолтой байдаг нь ном. Сэтгуулчид аягуй бол морио ч танихгуй байж сэвэхээ больмоор л юм. Морины уралдаан харин ч цэгцэрч байгаа. Морьдийн гарал уусэл бол харин мэргэжилтнуудийн асуудал…

Avatar

Нэргүй 2023-07-11 103.57.94.34

Мэндсайхан больчих хэрэгтэй наадам луйвардана. авгайгаа хаяад хүний авгай дээрэмдэнэ. луйварчин шээс бүгдийг луйвардана гэж бодсын байхдаа. тэр модны үрвийсэн шээсийг дахиж гаргахгүй байх хэрэгтэй.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа:Адууны дэргэд өссөн хүнд эрлиийз адуу андашгүй байдаг юм 2023-07-11 192.82.84.107

Манай наадамд монгол морины уралдаан гэж байгаа боловч бараг бүгд эрлииийз адуу уралдаж байна. Монгол морь э****з адуутай уралдана гэдэг бүтэшгүй тул монгол адууг уяхаа больсон юм биш үү. Одоогийн уралдаж байгаа морьдыг монгол, эрлииийзээр нь ялгах ямарч боломжгүй болсон тул сэврээний өндрөөр нь ялгаж уралдуулж байна. Монголын наадмын морины уралдаан бол өндөр эрлииийз морины уралдаан, намхан эрлиийз морины уралдаан болжээ.Адууны дэргэд өссөн хүнд э****з адуу андашгүй байдаг юм

Avatar

зочин 2023-07-11 202.9.40.82

монгол морь муу гэсэн үг үү? э****з хүртэл монгол мориноос давуу гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 2023-07-11 184.60.63.245

Одоо Баабар, Эби, Зика нар шиг намхан,өрөвгөр юмнуудыг уралдуулах уу?

Avatar

Нэргүй 2023-07-11 141.156.129.149

Mori bariach erguu naadam budiluulsan ni unen.

Avatar

Нэргүй 2023-07-11 202.126.89.115

Ингээд эхэлнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж