Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Certificate of Recognition”олгосныг тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Комлан гардуулжээ. Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьснаар сугалааны цэцэрлэгийг халж чадсан. Мөн бага насны хүүхдүүдийг хөгжүүлэхэд далайцтай арга хэмжээ хэрэгжүүлсэн гэж үнэлэн, энэхүү шагналыг хүртээжээ.
Жил гаруйн өмнө буюу 2022 онд боловсролын салбарынхны зуны амралт эхлүүт л Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулахад тулгамдаж буй асуудалтай нэгбүрчлэн танилцаж, тодорхой шийдэл хайн ажилласан юм.
Монгол Улсын хэмжээнд 2022 онд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байгаагаас 141 мянга нь нийслэлд бүртгэлтэй байв. Тэдний 102 мянгыг нь хүлээн авах боломжтой цэцэрлэг байсан гэж хэлж болно. Сугалааны цэцэрлэгийг халахын тулд шинээр цэцэрлэг барих, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч ажилласны зэрэгцээ цэцэрлэгийн зориулалтаар 92 байр түрээслэж, гэр цэцэрлэг байгуулах, албан байгууллагуудыг дэргэдээ цэцэрлэг байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, мөн зэрэгцүүлээд 1000 орчим цэцэрлэгийн багшийг бэлтгэснээр олон жилийн тулгамдсан асуудал болсон сугалааны цэцэрлэгийг халж чадсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ