Хотын даргыг наадамлуулах эсэхийг тэнгэр мэднэ

Хуучирсан мэдээ: 2023.07.11-нд нийтлэгдсэн

Хотын даргыг наадамлуулах эсэхийг тэнгэр мэднэ

Хотын даргыг наадамлуулах эсэхийг тэнгэр мэднэ

Үндэсний их баяр наадам өнөөдөр /2023.07.11/ эхэлж буй ч Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазарын наадамлаж чадах эсэхийг тэнгэр авхай мэдэх болоод байна.

Учир нь, Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр наадмын хоёр өдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орж болзошгүй байгаа юм. Хэдийгээр нийслэлийн хэмжээнд зарласан байсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнгөрсөн шөнө 24.00 цагт буулгасан ч усархаг бороо орвол хүндэрч мэднэ. Энэ тохиолдолд нийслэлийн Засаг дарга наадамлах эрхгүй, үер устай газруудад ажиллана.

Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжлэн бороо орсоноос Сэлбэ голын далан сэтэрч, 100 гаруй барилга усанд автсан. Бороо зогссон өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үерт автсан газруудад цэвэрлэгээ, ариутгал хийж, мөн даланг хүчитгэж, шуудуу татах зэргээр аюулгүй байдлыг ханган ажиллаж буй ч хүчтэй аадар бороо орсон нөхцөлд гамшиг дахин нүүрлэхгүй гэх баталгаа үгүй болж буй юм.

Одоогоор зарим газрууд цахилгаанаа ч авч чадаагүй байгаа. Иймээс нийслэлчүүд үер усны гамшиг бололгүй, гайгүй өнгөрөөсэй гэж залбирч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж