Uniqlo Холливуудынхныг сонголоо

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Uniqlo Холливуудынхныг сонголоо

Японы загварын брэнд болох Uniqlo зар сурталчилгаандаа нэлээд их мөнгө зарцуулахаар шийдсэн бололтой. Тэд удахгүй гаргах шинэ коллекцийн нүүр царайгаар Холливуудын алдарт жүжигчин Charlize Theron, Orlando Bloom нарыг сонгосон байна.

Энэхүү шинэ коллекци нь “Made For All”  нэртэй ба шинэ нүүр царайтай болсноор дэлхий даяар брэндээ сурталчилж, олон оронд нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөөд байгаа аж.

Charlize Theron, Orlando Bloom нар энэхүү брэндтэй бүтэн жилийн гэрээ хийгээд байгаа ба гэрээний төлбөрт хэдийг авсан нь одоогоор тодорхойгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж