Байгаль хамгааллын итгэлцлийн санд 71 сая доллар төвлөрүүлнэ

Байгаль хамгааллын итгэлцлийн санд 71 сая доллар төвлөрүүлнэ

Байгаль хамгааллын итгэлцлийн санд 71 сая доллар төвлөрүүлнэ
Монгол Улсын Засгийн газар “Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд байгаль хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, түүнийг удирдан зохицуулах мөн байгаль хамгааллын урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Байгаль хамгааллын итгэлцлийн сан”-г Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага болон бусад холбогдох талууд хамтран үүсгэн байгуулж байна.
Энэхүү сан нь “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030”, “Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудад хүрэхэд мөн түлхэц үзүүлэх ба биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход авч буй арга хэмжээ, хүчин чармайлтыг хурдасгаж, улмаар байгаль хамгааллын салбарт тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох юм” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ онцолж байв.
Харин ТNC байгууллагын Далай, газар, ус хамгааллыг глобал түвшинд хариуцсан захирал Жефри Парриш “Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь хараат бус статусаар зохих хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, байгаль хамгаалах хэтийн зорилгод хүрэхэд шаардагдах санхүүжилтийг бий болгох тогтолцоо юм. TNC байгууллага нь холбогдох доноруудтайгаа хамтран Байгаль хамгааллын байнгын санхүүжилт санаачилгын хүрээнд 71 сая ам.долларыг тус санд бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Тус сан нь сүүлийн 20 гаруй жилийн турш олон улсад маш эрчимтэй хөгжиж байгаа ба Олон улсад нийт 108 итгэлцлийн сан байгуулагдсанаас 60 гаруй сангийн үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон бөгөөд нийт 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг юм” гэв.
Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь бие даасан, төрийн бус, ашгийн бус хуулийн этгээд бөгөөд байгаль хамгааллын санхүүжилтийг босгон, түүнийг зохистой удирдаж, улмаар биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг дэмжсэн байгаль хамгааллын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдаж байна. Энэхүү сан нь засгийн газар, хувийн хэвшил, ТББ, олон нийтийн төлөөлөл зэрэг оролцогч талуудыг өөрсдийн удирдлагын тогтолцоонд нэгтгэж буй юм. Тус сангийн албан ёсны нээлт энэ сард болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж