Иргэд: Төрийн далбаа бол Монгол Улсыг дэлхийд таниулдаг бидний омогшил

Иргэд: Төрийн далбаа бол Монгол Улсыг дэлхийд таниулдаг бидний омогшил

Иргэд: Төрийн далбаа бол Монгол Улсыг дэлхийд таниулдаг бидний омогшил

Тамирчид эх орныхоо далбааг харийн тэнгэрт мандуулаад нулимс унгах, гадаадад амьдарч буй Монголчууд эх орныхоо далбааг харж тайтгарах…

Зуун зууны түүхээрээ өртөөлж ирсэн Монгол түмний төрийн далбааны өдөр өнөөдөр /2023.07.10/ тохиож байна.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нарын гишүүд 2009 оны нэгдүгээр сард Төрийн далбааны өдрийг хуульчлах саналыг УИХ-д өргөн барин мөн оныхоо 6 дугаар сард батлуулснаар жил бүрийн долдугаар сарын 10-нд Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ёслолын үйл ажиллагааг цуцалсан ч бид наадамчин олноос сэтгэгдлийн тодрууллаа.

Иргэн Б.Оюунцэцэг

-Наадмын сэтгэгдэл өндөр их сайхан байна. Өнөөдөр туг, далбааны өдөр гэдгийг цахим хуудаснаас мэдсэн. Төрийн далбаа маань Монгол орноо бэлгэдэж эрт дээд үеэс өвлөгдөж үрийн үрдээ өвлүүлэх бидний бахархал, түүх минь шүү дээ. Улс орны нөхцөл байдал хүндхэн байсан ч бидний бахархал үнэт зүйлс үргэлж мандан бадарч л байх учиртай

Иргэн:

-Төрийн далбаа гэдэг Монгол хүн хаана ч явсан таних тэмдэг харьяалал болдог. Би жил гаруй хугацаанд гадаадад амьдарсан юм. Олон туг далбаа мандсан газар өөрийн эрхгүй нүдээрээ эх орныхоо далбайг хайдаг юм билээ. Монгол хүн болж төрсний бэлэг тэмдэг, итгэл үнэмшил болсон далбаагаа хүн болгон дээдэлж хайрлах учиртай. Өнөөдөр туг далбааны ёслолын үйл ажиллагаа уламжлал ёсоор болох байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан боломжгүй болсонд сэтгэл дундуурхан л байна.

 

 

Иргэн В.Бадраа

-Би Эрдэнэт хотод амьдардаг өнөөдөр дүү минь төрийн шагнал аваад нийслэл рүүгээ ирж наадаж байна. Монгол Улсын иргэн болж төрсөн хүн бүхний бэлгэдэл туг далбаа маань төрийнхөө сүлдийг харахад сэтгэгдэл өндөр сайхан байдаг. Төрийн минь сүлд өршөө гэдэг дээ. Монгол түмэн минь сайхан наадаарай.

Иргэн Д.Түмэнбаяр

-Хүн өөрийн төртэй, улс үндэстэнтэй түүний бэлгэдэл болсон туг далбаатай байна гэдэг хамгийн сайхан.Төрийн далбаагаа харахаар эх оронтой хүн, элгэн садантай хүн гэж бодохоор сэтгэл тэнүүн явдаг даа. Монгол Улс төрийн далбаагаа хүндэтгэл үзүүлэх ёслолыг их олон жил хийж байгаа энэ жил болсонгүй ч сэтгэл өндөр байгаа.

 

Иргэн Ш.Оюунаа

-Өмнөх жилүүдэд цар тахлын улмаас наадамчин олон зарим талаараа сэтгэл хангалуун бус байсан бол энэ жил их  сайхан өргөн, дэлгэр болж байна. Тамирчид, олон улсад улсынхаа нэрийг гаргаж буй хүмүүс төрийн далбаагаа мандуулаад уйлдаг шүү дээ. Монгол хүн болж төрсөн тусгаар тогтнол Монгол гэдэг улс байгаа шүү гэдгийг дэлхийд таниулдаг бидний омогшил.

 

 

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

harhun 2023-07-10 202.21.108.4

naad dalbaa chin ZHU-iin haryand bhdaa hiisen bdag yumaa.ug n bol ovog deedsiinhee shutej irsen h** tengeriig bilegdsen tsenher ongotei dalbaatai bh yostoi. ter n uy uyiin ezent gurenii manduulj irsen dalbaa shuu.

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-10 216.38.195.74

##-;

Avatar

Нэргүй 2023-07-10 38.42.106.107

Баасандаа живичихээд юуны чинь омогшил момогшил

Avatar

Нэргүй 2023-07-10 66.181.161.72

Энэ омогшил гэж нэг балай юм аа больцгооё!

Avatar

Нэргүй 2023-07-10 202.9.47.5

92 онд энэ далбаагаа өөрчлөх байсан юм даа. АИХ гэж баахан коммунист бүүмэрүүд дургүйцээд өөрчилж чадаагүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж