Л.Даваасамбуу Монгол улсын Худалдааны гавъяат ажилтан боллоо

Хуучирсан мэдээ: 2023.07.10-нд нийтлэгдсэн

Л.Даваасамбуу Монгол улсын Худалдааны гавъяат ажилтан боллоо

Л.Даваасамбуу Монгол улсын Худалдааны гавъяат ажилтан боллоо
Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр худалдааны салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Ханбүргэдэй" группын үүсгэн байгуулагчдын нэг Л.Даваасамбууг "Худалдааны гавъяат ажилтан" цолоор шагналаа.
"Ханбүргэдэй" Групп нь 1991 онд байгуулагдсан Монгол улсын анхны хувийн хэвшлүүдийн нэг бөгөөд "Чанарын дээдийг Монголд" уриаг эрхэм болгон зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дэлхийн нэр хүндтэй брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ өргөн сонголттойгоор хүргэхийн зэрэгцээ сүлжээ супермаркет, хүнсний бөөний худалдаа, ресторан үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж