Танилц: Үе үеийн наадмын найруулагчид

Хуучирсан мэдээ: 2023.07.10-нд нийтлэгдсэн

Танилц: Үе үеийн наадмын найруулагчид

Танилц: Үе үеийн наадмын найруулагчид

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадам маргааш эхэлнэ.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааны найруулагчаар Скин энтертайментын найруулагч Б.Анар шалгарсан билээ.

Үндэсний их баяр наадмын нээлтийг хамгийн олон удаа буюу гурван удаа Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байсан бол Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар, МУУГЗ Н.Болд, найруулагч Б.Баатар нар хоёр удаа найруулж байжээ.

Үе үеийн наадмын найруулагчид:

  • 1990 он: Нэрт найруулагч Г.Доржсамбуу
  • 1998 он: МУАЖ А.Дашпэлжээ
  • 1999 он: МУУГЗ Ч.Найдандорж
  • 2000, 2001 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
  • 2002 он: МУУГЗ Б.Баатар
  • 2004 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2005, 2007 он: МУУГЗ Н.Болд
  • 2006 он: МУУГЗ Н.Ганхуяг
  • 2008 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2010 он МУУГЗ С.Ононбат
  • 2011 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
  • 2012 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2013, 2014 он: Төрийн соёрхолт Д.Сосорбарам
  • 2014 он: МУУГЗ Н.Болд
  • 2016, 2017, 2018 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • 2019 он: МУУГЗ Г.Цоггэрэл
  • 2020, 2021 он: Найруулагч Б.Баатар
  • 2022 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • 2023 он: Скин энтертайментын найруулагч Б.Анар

ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН НАЙРУУЛАГЧ Б.АНАР ГЭЖ ХЭН БЭ?

Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй. Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ удаа Төрийн концерт, наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулах нь ээ.

Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах найруулагчийн багийн бүрэлдэхүүнийг баталжээ. Ингээд түүний багийг танилцуулъя. Ерөнхий продюсераар "Sweetmotion" хамтлагийн дуучин Э.Ганболор, ассистант найруулагчаар А.Чингүн, дууны найруулагч Д.Мөнх-Оргил, төслийн менежер О.Анужин нар ажиллана. Харин наадмын нээлт хаалтын үйл ажиллагааны зөвлөх багт Ардын багш, Шинжлэх ухааны доктор С.Дулам, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Болд, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар багтжээ.

ТАЙЛБАР: Б.АНАРЫН БАГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж