“Монголын сайхан орон 2023” үзэсгэлэн шилдэг бүтээлүүдээ дэлгэлээ

“Монголын сайхан орон 2023” үзэсгэлэн шилдэг бүтээлүүдээ дэлгэлээ

“Монголын сайхан орон 2023” үзэсгэлэн шилдэг бүтээлүүдээ дэлгэлээ

“Монголын сайхан орон 2023” уран бүтээлийн үзэсгэлэн жил бүрийн Үндэсний их баяр наадмаар зохиогддог. Монголчуудын эзэнт гүрнийг байгуулсан үеийн агуу түүх, аж байдал, ахуй заншил, хүн ард, уран байгаль, дайчдын алдар гавьяаг магтан дуулсан, монгол хүнийг Монгол орны үзэсгэлэнт байгальтай хослуулан гаргасан гүн утга санаа, бодрол өгүүлэгдэх уянга яруу уран зургууд тавигддаг хэмээн урлаг судлаачид ярьж байлаа. Уран бүтээлийн үзэсгэлэн "АРТ Галлерей"-д долдугаар сарын 10-24-нийг хүртэл үзэгчдэд нээлттэй.

Энэ жилийн үзэсгэлэнд 61 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирснээс шүүгчдийн шалгаруулалтаар 52 бүтээлчийн 50 гаруй бүтээл тавигдаад байгаа юм. Уг үзэсгэлэн нь Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг харуулдагаараа онцлог юм.

Шагналт байр эзэлсэн уран бүтээлчид:

  • Уран зургийн төрөл шилдэг бүтээл Б.Отгонтүвдэн “Жин үдээр” бүтээл
  • Монгол зургийн төрөлд шилдэг бүтээл Н.Алтанцэцэг “Задгай тэнгэрийн шүтээн”  бүтээл
  • Зураасан зургийн төрөлд шилдэг бүтээл Б.Түвшин “ Говь” бүтээл
  • Чимэглэх урлагийн төрөлд шилдэг бүтээл Э.Ононгуа “Хүүхэн хонгор”, “Зүлгэн дээр” бүтээл
  • Гранпри шагналын эзнээр Б.Гонгор “Эмнэг салхи” бүтээлүүд тус тус шалгарчээ.

Наадамчин олон, Үндэсний их баяр наадмыг үзэн сонирхохоор ирсэн гадаадын зочид, жуулчдад Монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, монгол зураачдын ур чадварыг үзүүлэн таниулах, сурталчилж байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-10 64.119.21.158

ter zagiin zueag yanztai

Avatar

Нэргүй 2023-07-10 202.180.219.30

eskiz shig jijig jijig zurag l zuraad baidag aguu byteel garahaa bolijee

Avatar

Нэргүй 2023-07-10 66.181.188.107

Сайн зураачид узэсгэлэнд оролцохоо больж узэсгэлэнгийн чанар тувшин маш мууджээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж