Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан ОБЕГ-аас ЦЕГ, ГССҮТ, ЦУОЖГ, НЭМҮТ-тэй хамтран өнөөдөр /2023.07.10/ мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үер,усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах усан урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүл, усан донсолгооноос сэргийлэх тэмдэг тэмдэглэгээ байршуулж голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд урьдчилан сэрэмжлүүлгийг зохион байгуулан ажилласаар байна мөн нийслэлийн ОБЕГ-ын аврах ангийн албан хаагчид Цагдаагийн Байгууллагатай хамтран завьт эргүүл арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Байгууллагатай хамтран завьт эргүүл арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 10 ны өдрөөс эхлэн 13 дахь жилдээ зохион байгуулж хэвшээд байгаа. Иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг ажлыг өдөр тутам явуулж байна Завьт эргүүл өнөөдрийн байдлаар 10 иргэний амь насыг голийн усанд осолдохоос хамгаалж гол усны ойролцоо аялж,зугаалж яваа 6000 гаруй иргэдэд зөвлөмжийг хүргэн ажилсан.
Улсын хэмжээнд он гарсаар долдугаар сарын 9-ны өдрийн байдлаар 9 аймгийн 13 суманд 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж 22 хүний амь нас 90 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Харамсалтай он гарсаар усны ослоор он гарсаар усны ослоор 13 хүн амь насаа алдсан харамсалтай тоо байна.
Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар усны ослоор 21 хүн 18 том хүн 3 хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Гол усны ослын гарч буй шалтгаан иргэдийн анхааралгүй байдал,бага насны хүүхдийн хараа хяналт сул, эцэг эхчүүдийн хараа хяналт дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд орсон зэргээс шалтгаалан амь насаа алдсан. Энэ жилийн баяр наадмаар олон хонгийн амралт таарч байгаа үүнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Баяр наадмын өдрүүдэд үргэлжилсэн бороо орч гол усны түвшин богино хугацаанд үерлэх аюултай. Түвшин аюултай хэмжээнээс эрсдэлтэй байгаа тул мэргэжлийн байгууллагын хамтарсан хурлаар дараах зөвлөмжийг хүргэж байна.
Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа улам өндөрсгөж, баталгаат гүүр замаар явах зам дөтлөх, голын ус гатлах гэх мэт байдал үүсдэг баталгаат зам гүүрээр явахыг зөвлөж байна.
Томоохон гол мөрний сав дагуу нутаглаж буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, аялал зугаалгаар явж буй иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж өөрт болон бусдад тавих анхаарал, сэрэмжлүүлгээ өндөржүүлж байхыг Онцгой Байдлын Байгууллагаас анхааруулж байна. Голын усанд бага насны хүүхэд, иргэд өөрсдөө зориулалтын бус хийлдэг тоглоом, гудас зэрэг зүйлсийг ашиглахгүй байх. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гол усны өндөр түвшин эрсэлтэй байгаа үед аль болох голоос хол, усанд орохгүй байхыг анхааруулж байна. Олон хонгоор аялал зугаалгаар явахдаа гэр орныхоо гал, цахилгааны аюулгүй байдлыг шалгаж байх анхааруулж байна.
Ус, Цаг уур орчны шинжилгээний мэргэжилтэн н.Цасчихэр:
-Өнгөрсөн хонгууд долдугаар сарын 3-6-ны хооронд төв болон зүүн аймгуудын нутгаар 3 хоногт 50-с 120 мм тунадас орсон голуудын үерийн түвшин аюултай хэмжээнд хүрсэн өглөөний ажиглалтын мэдээгээр туул гол болон Лүн сум орчим усны түвшин 22 см нэмэгдэж үерийн түшингээс 12см давсан харин хараа гол Дархан орчмоор 19-22см буурсан боловч үерийн түвшин55см даван үерлэсэн хэвээр байна. Орхон Сэлэнгэ голууд Сүхбаатар сумын орчмоор 15-30 см нэмэгдэж үерийн түвшин 50-100 см үерлэж байна баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвүүдийг танилцуулбал долдугаар сарын 10-11-нд шилжих шөнө шилжих үед Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нутгаар 11 өдөр Хөвсгөл, Булган Архангай Төвийн аймгуудын нутгаар Хэнтий аймгийн хойд хэсгээр бороо, усархаг дуу цахилгаантай аадар бороо орно борооны өмнөх хүчтэй салхи аянга цахилгаан үер усны аюул нэмэгдэх нөхцөл байдал үүсэж байна.
Улаанбаатар хотолд долдугаар сарын 10-11 нд шилжих шөнө бага зэргийн бороотой 11-ний өдөр үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо усархаг бороо орох төлөвтэй орох төлөвтэй байна 10-ны өглөө 10 мм хүртэлх хур бороо орох урьдчилсан үй төлөвлөгөөтэй байна. Долдугаар сарын 12, 13-нд бороо үргэлжлэн орж, долдугаар сарын 13-наас бороо орохгүй.
Гэмтэл согог судлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирлын мэдээлснээр 6, 7, 8 саруудад аялал зуучлалын саруудад осол гэмтлийн тоо ихэсдэг аж. Долдугаар сарын 11-16-ны баяр наадмын өдрүүдэд осол гэмтлийн тоо эрс өсдөг байна. Осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь зам тээврийн осол байдаг. Баяр наадмын өдрүүдийн өмнөх онуудыг харьцуулж үзэхэд зам тээврийн осол 21 хувиар нэмэгдсэн. 70 хувь нь нийслэлд 30 хувь нь орон нутагт тохиолддог боловч нас баралтаар орон нутагт тохиолдож байгаа. 30 хувийн ослын 70 хувь нь нас бардаг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийн тулд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ утсаар ярих, бичихгүй байх тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ нойрмоглосон үед заавал амарч унтах амарах хугцаандаа замыг хэсгийн чөлөөлж гаргах хэрэгтэй. Үзэгдэх орчим хязгаарласантай холбоотой осол нэмэгддэг шөнөр оройн цагаар гэрийг шилжүүлэх хэрэгтэй. Баяр наадмын үеэр тохиодог дараагийн осол гэмтэл бол мориноос унах энгийн мориноос 86 хувь унаж бэртдэг 14 хувь нь уралдааны мориноос унадаг.
https://www.facebook.com/100069057000496/videos/1447461302656055
С.НИНЖ
Холбоотой мэдээ