Хуучирсан мэдээ: 2023.07.10-нд нийтлэгдсэн

"Муу эр дайнд хөөрөв"

Нийслэлд хот болон нийт нутгаар олон хоног орсон борооны улмаас үер болж, олон айл өрх, иргэд, бүтээн байгуулалтууд нурсан харамсалтай үйл явдал энэ өдрүүдэд болов. Энэ өдрүүдэд Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс шуурхай ажиллаж, нийслэлд Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн билээ.

Нийслэлийн Онцгой комиссоос өгч буй мэдээллээр өнөөдөр ч зарим айл өрхүүд цахилгаангүй, гэр хорооллын айл өрхүүд ч үерт автсан, цахилгаангүй байгаа гэдгийг мэдэгдэж буй. Өнгөрсөн өдрүүдэд албаныхан шуурхай ажиллаж олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, цаашид ариутгал халдваргүйжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн усыг гүйцэт шавхаж, айл өрхүүдийг тог цахилгаанд холбох гээд тун завгүй ажиллаж буй. Ийн албаныхан тун завгүй ажиллаж байхад УИХ-ын поп гишүүд  баахан албатуудаа дагуулан үүрэгт ажлаа хийж байгаа хүмүүст "саад" учруулж,  дур мэдэн дагуулж, үүрэг даалгавар өгч, попорч явна.  Угтаа бол УИХ-ын гишүүдээс илүү Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өгсөн үүрэг даалгаварын дагаа албаныхан хүн хүч дутмаг ч бүх хүнээ, хүчээ дайчлан тун завгүй ажиллаж байгаа. Харин тэдний ажилд "саад" учруулан гоё зураг авхуулж, попорч яваа гишүүдийг ч иргэд шүүмжилж байна.

Муу эр дайнд хөөрөв гэгчээр гамшиг ослын үед нэгдсэн командаар шуурхай ажиллаж, хохирол багатай даван туулахаар хичээж буй албан хаагчдад очиж, даргын ажил хийхгүй,  "саад" болохгүй байхыг попуудад иргэд сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХахаХаха
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж