Түншлэлийн төв, Хөрөнгө оруулалт худалдааны газар байгуулав

Хуучирсан мэдээ: 2023.07.10-нд нийтлэгдсэн

Түншлэлийн төв, Хөрөнгө оруулалт худалдааны газар байгуулав

Түншлэлийн төв, Хөрөнгө оруулалт худалдааны газар байгуулав

Монгол Улсад энэ өдрүүдэд хөрөнгө оруулагчдын чуулган болж буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2023.07.10/ хэвлэлийн хурал хийлээ. Засгийн газрын шийдвэрээр Түншлэлийн төв байгуулах, хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдаж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга В.ЭНХБААТАР:

-Манай агентлаг гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг хариуцаж, гадаадын бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг өргөжүүлэх, экспортыг орлох худалдааны салбарыг хөгжүүлэхэд бодлогын хэрэгжилтийг хариуцаж ажиллана. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан төрийн бүх мэдээллийг нэгтгэсэн нэг цэгийн үйлчилгээг нэг цонхоор үзүүлнэ. Цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд энэ төвийн үйл ажиллагааг онлайн болгож, цаг хугацаа алдахгүй шуурхай үйлчлэх боломжийг олгож буй.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга О.МӨНХТӨР:

-Монгол Улсын Засгийн газраас Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг өргөн барьж, УИХ-аар баталсан. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа гадаад, дотоодын зөвлөх, мэргэжлийн экспертүүдийн саналыг авч боловсруулсаанаар онцлог. Энэ хууль нийтийн үйлчилгээний салбар, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхдээ төр хувийн хэвшлийн урт хугацааны харилцан үр ашигтай хамтын ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлсэн. Хувийн хэвшил хийх боломжтой бүх зүйлийг төр өөрөө хийхгүй, аль болох хувийн хэвшилтэй түншилж ажиллах боломжийг олгоно. Мөн хэн нэгэн сайд, дарга солигдсоноор урт, дунд хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Олон улсын сайн туршлагыг үндэслэж, Эдийн засаг хөгжлийн яамны дэргэд Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв буюу судалгааны байгууллага байгуулж буй. Энэ судалгааны төв нь төрийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүдийн үр ашиг, цогц баримт бичгийг бүрдүүлэх боломжуудыг судалж, гаргаж өгөх зохицуулалттай. Мөн хувийн хэвшил өөрсдийн санаачлагаар төсөл хэрэгжүүлэх боломжийг нээж өгсөн. Хэрэв хувийн хэвшлийн санаачилсан төсөл нь төрийн хэрэгжүүлж буй бодлоготой уялдаж байвал түүнийг нь төр дэмжээд явах боломж бүрдэж байна. Иргэд, аж ахуй нэгжүүд Төр, хувийн хэвшлийн тухай хууль болон түүнийг дагаж боловсруулагдаж буй журамд саналаа өгөх боломж бий болж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж